Like water For chocoLate |
Би ямар хүнд дургуй вэ?-1Бичсэн: 12:15 2008-01-11
Дугаар 1. Монгол-Тайваны төлөөлөгчийн газарт очиж нэг хүний анкет бөглөж явуулах болов. Очтол консулын газар гэсэн шилэн хаалтны цаана 2 охин зогсож байх юм. Нэг нь ирснээ эгчээ энд байхгү байгаа хүний гарын үсгийг дуурайлгаж зурж болохгүйэ. Ажент гэдэг дээр нь өөрийнхөө нэрийг бич гэлээ. Тэгээд ажент дээр нь бичхээр бүгдийг хуулчихаад байж байтал, хаяг гээд гараад ирэв. Би энэ хаяг дээр гэрийн хаяг бичих юмуу , юуны хаяг бичих вэ? гээд асуутал- 2 дох охин хүрч ирснээ над руу харж байснаа.
Сэтгэгдэл бичих!
- Гэрийн хаяг л байдаг биз дээ. өөр ямар юмныхаа хаягийг бичих гээд байгаан гэв. Миний дургуу хүрч баахан орилмоор санагдаад. - Зөндөө хаяг байдгиймаа. Алийг нь бичих вэ гэж асуужийн. - Хаяг гээд наана чинь бичцэн байхад англи хэл мэдэдгүй юм уу гэж аашлав. - Чи надтай хэрэлдэх гээд байн уу үгүй юу? Үйлчилгээний газар ажилжийж чи хүн доромжлох ямар эрхтэй юм?Чамайг хэн гэдгийн ?Бүтэн нэрээ хэл. - Сараа.гэдэг. - Бүтэн нэрээ гэжиЙН? /чаддаг бол дээд хүмүүсээр нь хэлүүлэх юмсан гэж бодож байсан ч сачий хүрэхгүйгээ гадарлаад дуугай болов./ - Миний бүтэн нэр.Чи өөрөө надтай хэрэлдэх гээд байна уу? Би үйлчилгээний газар ажилдаггүй. Консулын газар ажилладаг. - Чи хүний асуултад хариулаад зогсох ёстой биз дээ. Хаяг гээд бичцэн байхаар нь ямар хаяг бичих вэ гэж асуулаа. Ийм харьцаа хэрэггү л байдаг юм даа. Гэж хэлээд хэрүүл өндөрлөв. Сайндаа ч өндөрлөсөнгүй, анкетийг нь аваачиж өгсөн хүүхдийн юмийг аягүй бол саатуулаад хаячих байх гэсэн муу санаагаар амаа хамхисан. <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||