![]() |
Like water For chocoLate |
![]() |
![]() | |||
Хөгжихгүй байгаа ГОЛ шалтгаанОруулсан: 19:19 2021-08-07 xvv
Гадаадад амьдардаг байсан хамаатны дүү "Монголд зун бороо орохоор далай болдог" гээд сонирхуулан ярьж байж билээ. Одоо ч шинэ замууд нь ч далай болсоор л, хуучин Япончуудын тавьсан замыг ч далай болгох ажил бас хийсэн юм шиг байсан 😅 400 сая жуулчин татах бодлого ч юм болов уу 😝. За тэр маазрах ч яахав замын инженер, тэр зам дээр ажилласан нөхдүүдэд нь эргээж хариуцлага тооцдог тогтолцоо бүрэлдээгүй цагт бол юу ч өөрчлөгдөхгүй л юм байна л даа... Ер нь ганц зам ч биш бүх газар. Нэг төрийн байгууллагад орж самарч байгаад халагдаад ч юмуу, хэрэг бишдмэгц өргөдлөө өгч гарч явцгаагаад... Олон эхнэр, нөхөртэй болох хууль батлагдаасайОруулсан: 19:07 2021-08-07 xvv
Би лав гэхдээ олон эхнэр, нөхөртэй болох хууль батлагдчихаасай л гэж боддог юм. Яг өөрөө олон эхнэртэй болох эсэх нь бол тусдаа л асуудал л даа. Тэгээд ч хүний эрх талаасаа эрх чөлөөтэй байх нь уг нь зөв л дөө. Харин хоорондоо үнэнч байх, зөвхөн нэг нэгэндээ үнэнчээр хамт байх гээд тэрийгээ биелүүлж байвал бас нэг өөр асуудал байх л даа. Ер нь тэгээд олон эхнэр нөхөртэй байхад уг нь олон давуу талтай тийм ч муу ч юм биш л юм шиг санагдаад байгаа юм 😅😁 Тэгсэн чинь 40 эхнэр мэхнэртэй болчихсон эвтэй найртай амьдарчихсан явж байх ч юм билүү. Араб нөхөр 1 эхнэртэй гэсэн залууг өрөв... С.Мөнхбаярлах: Харшлыг эмчлэхэд дөрвөн зарчим мөрдөх ёстойОруулсан: 19:04 2021-08-07 xvv
Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор , харшлын эмч С.Мөнхбаярлахыг "Эрүүл монгол" буландаа урьж ярилцлаа. -Сүүлийн жилүүдэд харшилтай хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байна. Хотжилтыг дагасан тоосжилт үүнд хамгийн их нөлөөтэй гэх нь ч байна. Харшилтай хүмүүсийн тоо яагаад жил ирэх тусам нэмэгдэж байна вэ? -Харшил өвчний тархалт сүүлийн 30-40 жилийн дотор дэлхий дахинд хүн төрөлхтний дунд мэдрэгдэхүйц ихэсч байгаа. Яагаад харшил ихэсч байгааг тодорхойлсон хэд хэдэн онол, таамаглал байдаг.  ... #nonaadam өмөөрөхүйОруулсан: 20:44 2021-07-13 xvv
#nonaadam бол төсвөөс үргүй маш их зардал гаргаж тэмдэглэхийн эсрэг хөдөлгөөн. Хүмүүс амраад, хуушуураа хийж идээд хувьдаа баярлаж наадах бол огт хамааралгүй. Зургандаа хүрээ хийсэн, жагссан хүмүүсийг зураг хөргийг нь тавиад наадам хийлээ гээд бүүлж мүүлээд байгаа хүмүүс өөрсдөө юмны утга учир ойлгож, наанатай цаанатай харах чадваргүй, ойлгож сэтгэх оюун нь арай хүрэхгүй байгаагийн л шинж л дээ. Би гарч жагсаагүй, фрэйм хийгээгүй ч тэмцлийг дэмжиж байсан, бас одоогоор гэртээ байгаа. Гэхдээ тэр залуусыг муулаад янз бүрээр бичихийг хараад эгдүү хүрээд байна. 🤔 Төсөв хүрэхгүй, бараг хоос... Мөрөөдөл, мөнгө, хязгаар, хязгааргүй...Оруулсан: 23:14 2021-07-08 xvv
Сүүлийн үед тэртэй тэргүй мөрөөдөж байгаагийнх томоор мөрөөдөж амьдаръя гэж өөртөө хэлж, ухуулаад л байгаа...
Машин ба шатахуун гэх мэт ;pОруулсан: 23:22 2021-06-18 xvv
1. Машины маань нэг юм дугараад яваад байсан юм. Тэгээд засуулсан чинь бүүр нэг гоё бүх дуу шуу нь алга болчихсон юм шиг, явдал суудал нь ч хөнгөн болсон ч юм шиг болоод ямар ч гоё мэдрэмж вэ дээ. Шинэ юм шиг л байна. Тэгээд бодохоор хүн ч гэсэн өөрийн эвдэрсэн ч юмуу, дутагдалтай талаа, зан чанараа засах, хувцаслалтаа өөрчлөх гээд л илүү дээр болох нь бас жижигхэн зүйл өөрчлөхөд бас бусад хэсэгтээ энэ машины эд анги шиг нөлөөлж байсан зүйлээ өөрчилж чадвал бас... гэх мэт элдэв юм бодогдох. Хуучин эргүүлж гүйж байсан найз бүсгүйтэйгээ чатлаад хэсэг юм бодов... Бас өөрийгөө өөрчлөх, хөгжүүлэх т...
2D найз охин г.м. ((:Оруулсан: 21:14 2021-03-20 xvv
Япон залуучуудын дунд "2Dガールの方が最高" гээд нэг хөгжилтэй наргиа байдын. Зарим талаар ч наргиа гэхээсээ үнэн байх нь ч байна хаха. Надад бол 3D охин нь "良い" л дээ. (Ойлгомоор байвал https://translate.google.com ашиглана биз ээ.) Anime гээд нэг зүйл байна. Мэдэхгүй хүмүүст бол ч зүгээр нэг мангар хүүхэлдэйн кино л доо. Бас яг Японоор биш бол үзээд таашаал авах хэмжээ нь бас нэг 70-80% болчих байх аа даа. Өнөө орой жоохон сэтгэлийн хөдлөлөөс болоод ганцаараа төмс чанаж майонезтай идээд, Kirin Ichiban шар айраг залгилаад жоохон нулимс мулимстай жаргаад л сууж байна. Тэгэнгээ саналаа. Хэрэв ... Дүүриймаа /Монгол ардын дуу/Оруулсан: 23:21 2021-03-03 xvv
Хадтай юу Сүмбэр ууланд нь болбол до хө ай Дүүриймаа минь ээ Харцага шувуунууд нь хангилалдаад байна аа хө Хавар намрын зургаахан сард нь хө Ай Дүүриймаа яа нь Хайрын маань сэтгэл гэдэг хөвөлзөөд байна аа хө Зүүн юу сүмбэр ууланд нь болбол до хө ай Дүүриймаа минь ээ Зүр гурууд нь зөрөлдөөд байна аа хө Зүрхний маань амраг тэр минь ээ хө ай Дүүриймаа минь ээ Зүүд нойронд минь үзэгдэнэ шүү аа хө Баруун сүмбэр ууланд нь хөө ай л Дүүриймаа минь ээ Барс ирвэсүүд нь багширалдаад байна даа хө Багын маань амраг хонгор чи минь ай л Дүүриймаа яа хө Байн байн л бодогдох нь хэцүү яа хө Ду... Боодогтой сэвгэр /Баруун Монгол ардын дуу/Оруулсан: 22:56 2021-03-03 xvv
Торомтой тэмээ нь ачааны чимэг Тоорцогтой сэвгэр гэрийн чимэг Ботготой тэмээ нь ачааны чимэг Боодогтой сэвгэр гэрийн чимэг Ингэн тэмээ нь ачааны чимэг Ижилхэн сэвгэрүүд гэрийн чимэг Атан тэмээ нь ачааны чимэг Адилхан сэвгэрүүд гэрийн чимэг Цагаан тэмээ нь ачааны чимэг Цацагт сэвгэрүүд гэрийн чимэг Ингэн тэмээ нь ачааны чимэг Ижилхэн сэвгэрүүд гэрийн чимэг Тайлаг тэмээ нь ачааны чимэг Торомгор сэвгэр гэрийн чимэг Цагаан тэмээ нь ачааны чимэг Царайлаг сэвгэр гэрийн чимэг Тайлбар: Боодог гэдэг нь боож шуусан нэг төрлийн эмэгтэй хүний үсний засал... Хэен хуар /Монгол ардын дуу/Оруулсан: 22:48 2021-03-03 xvv
Суудаг байшинг минь rnСураглаад асуувал даа хө ай rnЦуварсан гурван байшингийн rnДунд талын шилэн байшин хө ай rnХэен хуар хэзээнээсээ мөн rn rnУудаг л усыг минь rnСураглаад асуувал даа хө ай rnУрд талын гурван худагны rnДунд талын алтан худаг аа хө ай rnХэен хуар хэзээнээсээ мөн rn rnУнасан чиг морийг минь rnАжиглаад харвал даа хө ай rnУсан чиг тэлмэн жороо rnУхаа хонгор морь шүү дээ хө ай rnХэен хуар хэзээнээсээ мөн rnХэен хуар хэзээнээсээ мөн rn rn rn rn rnrn... Дахаад гарлаав - Алаг толгойн энгэр /Монгол ардын дуу/Оруулсан: 22:38 2021-03-03 xvv
Алаг толгойн энгэрээр Адуу нь хучаад гарлаа даа Амраг бяцхан тэр минь Араас нь дахаад гарлаа даа Хоо толгойн энгэрийг Хонь нь хучаад гарлаа даа Хонгор хайртай тэр минь Хойноос нь дахаад гарлаа даа Тэсэг их газрыг Тэмээ нь хучаад гарлаа даа Танхил бяцхан тэр минь Түүний хойноос гарлаа даа Өлөн ихтэй газрыг Үхэр нь хучаад гарлаа даа Үеийн бяцхан тэр минь Үхрээ дагаад гарлаа даа Яргуй ихтэй газрыг Ямаа нь хучаад гарлаа даа Янаг хайртай тэр минь Яруухан дуулаад гарлаа даа Талын сайхан нутгаа Таван эрдэнээр чимээд Тансаг сайхан жаргалаа Түүнтэй хамт холбоё (Х.Сам... Судгийн ногоо /Монгол ардын дуу/Оруулсан: 22:29 2021-03-03 xvv
Судгийн ногоо нь хө rnСугсраад байнаа хө rnСургий нь дуулахаар хө rnӨрөвдөөд байнаа хө rn rnАрын ногоо нь хө rnАлаглаад байна даа хө rnАашийг нь бодохоор хө rnӨрөвдөөд байна даа хө rn rnЗамын ногоо нь rnЗангираад байна даа хө rnЗангий нь бодохоор оо rnӨрөвдөөд байна даа хө rn rnЖалгын ногоо хөөрхий rnЖигдрээд байна хө rnЗангий нь бодохоор хөөрхий rnӨрөвдөөд байна даа хө rn rnДуу сонсох:rnrn https://youtu.be/meCGeP9fDfU (МУАЖ Гомбожавын Гомбосүрэн)rn https://youtu.be/WnRJqclus-w (МУГЖ Дамбын Хоролсүрэн)rn https://youtu.be/gVEVuBlrdg4 (Д. Одбаясгалан)rnrn rnМонголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Дагаад... Вандан хээр /Монгол ардын дуу/Оруулсан: 22:12 2021-03-03 xvv
Вандан хээрийг унаад аа Баруун айлд нь буулаа даа Балжир бандийг байвал даа Бас л жаахан ярьмаар байна
Эрүү цагаан болжмор /Ардын дуу/Оруулсан: 22:02 2021-03-03 xvv
Эрүүндээ цагаантай болжмор шувуу нь Үүрийн шөнөдөө жиргээд байна аа хө Үйлийн үртэй миний л амраг Үглээд суух нь зэвүүхэн байна аа хө Тархиндаа улаантай тахиа шувуу нь Тавхан жингээр донгодоод байна аа хө Танхил өссөн миний л амраг Тавхан үгэндээ танигдаад байна аа хө Хөөрхөн дуутай хөхөө шувуу нь Хөвчийн модонд донгодоод байна аа хө Хөөрхий төрсөн миний л амрагт Хөндийрөх сэтгэл төрөөгүй бизээ хө Ар дээр ургасан арвай буудай нь Амттай болдог нь юуных ч билээ хө Амраг хонгор чи бидэн хоёр Сэтгэлтэй болдог нь юуных ч билээ хө Заагаад хийсэн зандан ширээний Заадсыг салах... 226 орчим тэрбум төгрөг хэр хэмжээний мөнгө вэ гэж бодож үзэж байсан уу?Оруулсан: 19:31 2021-03-03 xvv
"226 орчим тэрбум төгрөгийг вакцин худалдан авахад зарцуулна" гэсэн мэдээ харлаа. https://ikon.mn/n/24s8/ Бас ийм нэг мэдээлэл хайж оллоо: "2018 онд байгуулсан, энэ гэрээгээр Оюутолгой компани нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэхэд Таван толгойн цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх үүрэг хүлээсэн боловч станцын өртөг хэтэрхий өндөр, өрийн дарамт үүсэхээр байсан гэдэг шалтгаанаар хэрэгжүүлэх боломжгүй болсон. Оюутолгой компанийн барих цахилгаан станцын хүчин чадал 300 МВт байхад барилга угсралтын зардал нь 997 сая ам. доллар, цахилгааны үнэ тариф нь 12.0 ам. цент... Вакцины талаар, (ЭМЯ, эмч, эрдэмтэд маань хүртэл covid 19 вакцины талаар зарим буруу ойлголт төрүүлэхээр мэдээллүүд түгээгээд байгаа харагдана)Оруулсан: 17:43 2021-03-03 xvv
Миний хамгийн гол хүсэж байгаа зүйл бол хүчээр, хомроголон хүний эрхийг зөрчин, дарамтлан, зохион байгуулалтгүй бүү хийгээсэй л гэж хүсэж байгаа. PCR шинжилгээ, хөл хорио зэргийн хувьд удаа дараа тийм байдал ажиглагдаж байгаа болохоор вакцин дээр бас тэгэх вий гэж болгоомжилж байна. Түүнээс биш вакциныг эсэргүүцээд, эсвэл хийлгэхгүй байх хэрэгтэй ч юмуу буруу гэж огт бичээгүй шүү. Вакцин муу, буруу гэх яг шинжлэх ухааны тийм батлагдсан мэдээлэл бол байхгүй байгаа байх. Өөр бусад вакцины хувьд аутизм, хорт хавдартай холбоотой байж болзошгүй гэсэн судалгаанууд бий. Зарим нь ч хүчээр батл... Амиа хорлохОруулсан: 17:29 2021-03-03 xvv
Амьдрал хоосон гэж хэн нэгэн хэлэхэд Алтаар үнэл гэж өөдөөс нь хэлж явсансан Аман дундуураа алгадуулаад эргээд нэг харахад Анир чимээгүй харанхуй өмнө минь бүртийхэд саналаа Үнэндээ хоосон гэж үгүй ч байж мэдэх юм Үүл мэт урсдаг байж ч магадгүй юм Үл үзэгдэх боловч аварга том ч юм билүү Үнэгэн харанхуйн цаана нар байдаг ч юм билүү... Хашрахгүй ээ Хамаг бүхний төгсгөлийг цаг хугацаа авч иртэл... Амиа хорлох талаар бүүр жоохон байхаас, нэлээн сүүлд хүртэл хэд хэдэн удаа ч бодож байсан байдаг юм. Яаж тухайн үеийн тэнэг бодлоо гүйцэлдүүлчихээгүй юм бол гэж үнэхээр их баярла... Улс орны талаарх бодол, мөрөөдөлОруулсан: 17:10 2021-03-03 xvv
2015 онд ингэж бичиж байж. Даанч олигтой дээрдээгүй байх... Яаж ч бодсон толгойгүй мэт, 50-100 жилийн дараа яахыгаа огт бодолгүй, ямар байгальд, ямар ус ууж, ямар хүнс хэрэглэхийгээ бодолгүйгээр улс орон явна, тэгээд бүр хөгжинө гэж мэдээж байхгүй болов уу. Манайх одоо тийм замаар яваад байна. Цөмийн хаягдлыг хүртэл гадаадаас авах, нүүрснээс ашиггүй гээд байхад АЦС барина гэх, түүнийхээ хаягдлыг хаана аа ямар байгууламж барьж хаях нь тодорхойгүй ч хийх гээд яриад байдаг. Хамар дорхоо харахаас цаашаа харахгүй байна... Төр удирдах, төр хүчтэй байх гэж ярьчихаад хувийн өмч, хувийн компанийн... Сүнжидмаа /Монгол ардын дууны домог, үг/Оруулсан: 21:47 2021-02-02 xvv
Сүнжидмаа дууны домгоос Бяр чадал ихтэй, эрэмгий чадалтай нэгэн сайхан эр хол баруун урд хязгаараас жин тээж Да Хүрээнд очих үедээ гоо үзэсгэлэн төгс Сүнжидмаа гэгч бүсгүйд дурласан юмсанжээ. Ингээд нутагтаа буцсан ч бүсгүйг мартаж чадахгүй санан мөрөөдсаар буцаж Да Хүрээнд ирээд бүсгүйд хайраа илчлэн эхний бадгуудыг дуулсан юм гэдэг. Түүний хариуд Сүнжидмаа бүсгүй мөн дараагийн бадгуудыг дуулжээ. Залуу Сүнжидмаагаа гэргийгээ болгон авч суугаад нутаг усандаа авч явах гэсэн боловч бүсгүй Да Хүрээнээс явахгүй гэж бас дуулан хариуд нь залуу хайрт гэргийгээ дагуулан нутаг усандаа очиж амьдрахыг... Талд унасан жавар /Монгол ардын дууны үг/Оруулсан: 21:20 2021-02-02 xvv
Талд унасан жавар салхи нь rnТашуур алдам хүйтэн жавар аа хө хө ай rnТанхил өсгөсөн намайгаа болбол rnТархийг нь эргэтэл загнаад яах вэ хө хө ай rn rnУуланд унасан жавар салхи нь rnУурга алдам хүйтэн жавар аа хө хө ай rnУхаан суугаагүй намайгаа болбол rnУурлаж загнаад юугаа хийх вэ хө хө ай rn rnАрилжаа сураагүй морийгоо болбол rnАмы нь татаад юугаа хийх вэ ай хө rnАжил сураагүй намайгаа болбол rnАашилж загнаад юугаа хийх вэ хө хө ай rn rnЖороо сураагүй морийг болбол rnЖолоогий нь татаад юугаа хийх вэ хө хө ай rnЗовлон үзээгүй намайгаа болбол rnЗ... <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |