![]() |
Like water For chocoLate |
![]() |
![]() | |||
орчуулгаОруулсан: 13:05 2020-10-02 Friska
Долоо дахь өгүүлэгч. Мураками. - Тэр давалгаа ч 10-р сарын үд дунд золтой л намайг үгүй хийчихээгүй шүү. Тэгэхэд би 10 настай байсан гэж намуухан хоолойгоор 7 дахь хүн өөрийн түүхээ хүүрнэж эхлэлээ. Энэ шөнө тэр хамгийн сүүлийнх нь байсан юм. Цагийн зүү 11 дөхөж байлаа. Өрөөнд тойрч суусан сонсогчдыг шөнийн харанхуйгаас зүүн зүгийн салхи үе үе үлээн сэрүүцүүлж байв. Салхи модны навчис сэрчигнүүлэн зөөлөн хүүгэх чимээ гарган хаа нэгтээ нисэн одож байлаа. - Энэ бол миний өмнө үзэж хараагүй агуу том давалгаа байсан юм гэж 7 дахь үргэлжлүүлэв. - давалгаа намайг арай л хамчихаагүй, г... ягаан шүхэрт этрОруулсан: 13:22 2020-08-04 хундага
өөрийн гэхүйц шүхэртэй болсоон, урьд нь дандаа л нийтийн юмаар хүүдэгнэдэг байж. өнгө ягаан нь жаахан тиймэрхүү. бас цэцэг, навч гэх мэт хээ хуар нь тиймхэн. бэлгэнд авсан болохоор юу ч гэхэв. гэхдээ өмчлөх юмтай байх хэзээд сайхан байдаг даа, "бороо орохнүүдэ, алив миний зоонтог хаа байна?" гэх мэт. хүн амьтан авчихвал нэхэж авахад ч нүүр бардам, "хүүеээ авсан бол буцааж өгчийгаач..энд нь хар болгоод хаяцан байхын!!" гэж хэрүүл уруул өдөж этр. тэр харыг өөрөө ч болгоцон байж магадым, гэхдээ гүрийшдэ, өмчөө хамгаалж хариуцлага нэхнэ, сүртэй. өмчтэй байх ийм сэргэг соргог. зоонтог гэснээс... Хандармаа /Монгол ардын дуу/Оруулсан: 03:17 2020-07-31 xvv
Хар аа юу торгон хамжаарыг ээ хө ай хө Харанхуй шөнөөр шаглаад оёсон юм аа хө ай хө Хаяад явахыг чинь мэдсэн болбол доо Дандаа юу ай л Хандармаа минь ээ ай хө ханзлаад хаях минь чиг яалаа би чинь ээ ай хө Дааруу гэе ээ л дан аа юу Дандаа гэе ээ дан аа юу Дандаа даа юу гэе ээ л даа юу Дандаа гэе ээ л дан аа юу Бор оо юу борын бялзуухай нь ээ хө ай хө Бургасны дээгүүр жиргээд байна аа хө ай хө Боломжтой боломжгүй хонгор түүнийгээ болгоно доо хө ай хө Хандармаа минь ээ ай хө бодож санасны минь гарз болов уу даа ай хө Дааруу гэе ээ л дан аа юу Дандаа гэе ээ дан аа юу Дандаа даа... пүүтинтэйгээ галигуулааааал..Оруулсан: 11:03 2020-07-09 хундага
миний хүүхдүүд сайхан намаржаад, өвөлжөөд, хаваржаад, зускээл байжийну? короона этр гээл бучигнаал, хэсэг гар хөлөө учиргүй угааж хуурайшуулж этр, сонгууль монгууль гээл хямрангуутаа дуусангуут нь шууд наадам, дээл мээл, айраг цагаа, хөдөө гадаа этр гээл хөөрцөглөөл байжийну? ньяаааааа...гуниггүй, гудиггүй сайхан амьтад шүүдэ, бүрр нэг. эмээ нь яахудэ пүүтинтэйгээ хоёулаа галигуулаал.. ажил гэрийн хооронд, цалингаас цалингийн хооронд, баасангаас баасангийн хооронд, сар нарны таталцал түлхэлцлийн хооронд, үздэг сериалуудын хооронд, уулт шарталтын хооронд, гэмшил омогшлийн хооронд ирж очоол бай... Ганган борлог /Захчин ардын дуу/Оруулсан: 18:56 2020-06-13 xvv
Гадаа шон дээр уяатай байгаа Ганган борлог хэнийх вэ? Галын захад хэвтэж байгаа Ганц түнгэрцэг хэнийх вэ хө? Хөдөө шон дээр уяатай байгаа Хөөрхөн борлог хэнийх вэ? Хөгнөн дээр тохоостой байгаа Хөөрөг дайлан хэнийх вэ хө? Тугалын зэлнээс уяатай байгаа Тоодон борлог хэнийх вэ? Тулганы захад хэвтэж байгаа Тоохуу гос нь хэнийх вэ хө? Айлын гадаа уяатай байгаа Агсам борлог хэнийх вэ хө? Архиндаа согтоод хэвтэж байгаа Атигар эр нь хэн гэгч вэ? Гэрийн бүслүүрээс уяатай байгаа Гээдэн борлог хэнийх вэ хө? Гэрт гадаагаа мэдэхгүй яваа Гэнэн согтуу тэр нь хэн гэгч вэ? ... Шигшрэгийн ай /Монгол Ардын дууны үг/Оруулсан: 03:46 2020-06-07 xvv
Нарийн хээрийн алхаа нь Товор товор товор товор гэнэ ээ хө Найман хэлхээ шигширэг нь Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө Зузаан хээрийн алхаа нь Товор товор товор товор гэнэ ээ хө Зургаан хэлхээ шигширэг нь Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө Тарган хээрийн алхаа нь Товор товор товор товор гэнэ ээ хө Таван хэлхээ шигширэг нь Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө Алаг морины алхаа нь Товор товор товор товор гэнэ хө Арван хэлхээ шигширэг нь Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө ... Дүрлээ Тоодой хоёр /Монгол Ардын дууны үг/Оруулсан: 03:28 2020-06-07 xvv
Арын хуурайг хөдөлгөсөн Аргаль, угалз хоёр оо хө Амин зүрхийг оволзуулсан Дүрлээ, Тоодой хоёр оо хө Голын шугуйг хөдөлгөсөн Гургуул, туулай хоёр оо хө Голт зүрхийг догдлуулсан Дүрлээ, Тоодой хоёр оо хө Хамрын чулууг хөдөлгөсөн Хулан, хавтгай хоёр оо хө Хүрэн зүрхийг догдлуулсан Дүрлээ, Тоодой хоёр оо хө Бонус видео Дуутай холбоотой домог: https://shuleg.coo.mn/116292/ardiin-duunii-aldartai-saihan-huuhnuud-.html... Ардын дууны алдартай сайхан хүүхнүүдОруулсан: 03:21 2020-06-07 xvv
Самбаа, Жимбээ хоёрын Дүрлээ, Тоодой хоёр Ардын хувьсгал ялахаас өмнөхөн Сэлэнгэ нутагт гоо үзэсгэлэнгээрээ алдаршсан Дүрлээ, Тоодой хэмээх эгч дүү хоёр байж. Эгч Дүрлээ нь том алаг нүдтэй, дугираг царайтай, жирэмлэн сүлжсэн олон салаа гэзэгтэй, моринд гарамгай, эцгийгээ дуурайсан хурц авиртай бүсгүй байсан бол дүү Тоодой нь эхийгээ дуурайсан уян зөөлөн ааштай, зургийн хуар шиг царай төрхтэй, энхрий ялдам охин байж. Эднийх мянган цагаан хоньтой, шандас сайн хүлэгтэй, ирсэн буусныг дайлж зочилж байдаг, найр наадамд дуртай “Сайхан” Жамбынх гэдэг нэлээд чин... Бүүжидмаа /Монгол Ардын дууны үг/Оруулсан: 03:09 2020-06-07 xvv
Буурал морины маань мундаан дээрээ хө rnБулигаар юу гөлөм нь шаржигнаад байна даа хө rnБуурал аав ээжийн минь захиж хэлсэн үг rnБодол юу санаанаас минь гарахгүй л байна даа хө rn rnСаарал морины маань мундаан дээрээ хө rnСаньхюу гөлөм нь саржигнаад байна даа хө rnСайхан аав ээжийн минь захиж хэлсэн үг rnСанаа юу сэтгэлээс минь гарахгүй л байна даа хө rn rnХар морины маань мундаан дээрээ хө rnХазаар юу гөлөм нь харжигнаад байна даа хө rnХайртай л аав ээжийн минь захиж хэлсэн үг rnХарин чиг санаанаас минь гарахгүй л байна даа хө rn rn rn rnrn... Сэргэлэн бага нас /Дууны үг/Оруулсан: 21:29 2020-06-06 xvv
Yг. Г. Лхагва Ая. X. Сэргэлэн Цэлмэг тэнгэрийн хаяа Газарт нийлэх тэртээд Захгүй шаргал талын Нарийн зөргөөр хөлхөөд Сэрүүн сайхан хангайдаа Сэтгэл сэргэж явсан Сэргэлэн бага насаа Дуулж явна би Хонин сүрэг налайх Уудам талын бэлчээрт Хоолой шалгах дууны Уяхан зөөлөн айзамд Хотлоор цэнгэх баярын Учрал бүрдэх дуулианд Хонгор бага насаа Дуулж явнаа би Хурдан морины нуруунаа Гийнгоо аялан хурдлаад Хуйвтай шилбүүр унаад Хурга ишгээ хариулаад Цэнгэг голын уснаа Өдөржин шумбаж тоглосон Цэнгээнт бага насаа Дуулж явнаа би ... Махтай хоолны араас цай уугаарайОруулсан: 03:58 2020-04-07 xvv
Төмөр дутагдлын цус багадалттай юмуу эсвэл жирэмсэн эмэгтэйчүүдээс бусад хүмүүс махтай хоолны араас цайгаа сайн ууж байгаарай. Ер нь махтай хоолны өмнө хойно халуун бүлээн сүүтэй цай сайн уу гээд байдаг байсан даа бага байхад. Учир нь мах нь төмөр ихээр агуулдаг. Төмөр гэхээр сайн мэдэхгүй хүмүүс гайхах байх. Төмөр гэдэг химийн элемент нь маханд байж хүний биед дутагддаг бол бас илүүдвэл хор болдог. Ер нь хар ухаанаар төсөөлбөл маханд нунтаг төмөр байдаг, бас тэр нь илүүдвэл хор болдог гээд ойлгочих хэрэгтэй. Харин сүүтэй, сүүгүй цай, кофе нь ходоодноос төмөр шимэгдэж цус руу орохыг бууруулдаг...
Эмэгтэй хүнийг ѳѳртѳѳ татах сэтгэл зүйн 10 аргаОруулсан: 18:10 2020-03-09 xvv
Хэрэгтэй санагдаад хуулав: 10 Psychological Tricks To Get Her To Like You. Hey If you are single and trying to finding a girlfriend so you are at the right place where i’m gonna tell you that 10 psychological ways to get a girl to like you first off I want to say that these are ethical and aren’t manipulative but will in the end make a girl subconsciously be attracted to and want to be around you. #1. Have Your Own life. (Ѳѳрийн гэсэн амьдралтай бай)This is like literally the foundation of starting a great relationship and will give you the starting base to make her like... Амьдралд хэрэгтэй 7 зан чанар (зуршил)Оруулсан: 16:43 2020-03-09 xvv
Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал зуршил номоос санаа авав. Амжилттай, эргээд харамсахгүйгээр амьдрахын тулд хүнд чадвар, мэдлэг гэхээсээ илүү зан чанар, ѳѳрийн зуршил болгосон чадварууд хэрэгтэй байдаг. 1. САНААЧЛАГАТАЙ БАЙХ. Хүний заавраар, хэлснээр биш үргэлж идэвх, санаачилгатай, шинийг сэдэж байгаарай. Ѳѳртѳѳ ч, гэртээ ч, найз нѳхдийн хүрээнд ч санаачилга, идэвхтэй байдал нь ямар нэгэн үр дүнг авч ирдэг. Унтаа байдал хэзээ ч сайн зүйл авч ирж чадахгүй. Хэдийгээр одоо байгаа байдал тань таатай ѳѳрчилмѳѳргүй байж болох ч ирээдүйд хүн хийгээгүй зүйлийнхээ тѳлѳѳ илүүтэй харамсдаг. Хэрэв... Ч.Лодойдамба: Гэрээслэл /Ѳгүүллэг/Оруулсан: 16:34 2020-03-09 xvv
Өнгөрсөн зун би Архангай аймагт байдаг авга ахындаа амарч билээ. Тэдний айлыг Юндэнгийнх гэдэг. Манай ахынхтай нийлж нэгдлийн мянга шахам хонь хариулдаг байлаа. Юндэнгийнх уул нь манай нутгийнх биш. Хожим намайг сургуулийн мөр хөөж гарснаас хойш цагаачлан иржээ. Хүүхдүүд нь тус бүр айл болоод өөр нутагт байдаг ба эх нь Ханд гэгч ная гаруй настай эмгэн хамт амьдардаг байв. Бид мартахгүй киноны дууны үгОруулсан: 03:27 2020-02-25 xvv
Бүсгүй: - Хайр гэрэлтсэн нүдийг чинь Харах бүрийдээ дальдравч Хайрлан булиглах зүрх минь Байлдагч чам руу тэмүүлнэ Чи зүрхэнд минь хайрын дөл тусгаж Чи сэтгэлд минь дурлалын гал бадраана Хүнлэг хайрын шивнээг Бодох бүрийдээ ичингүйрэвч Хүсэн мөрөөдөх сэтгэл минь Хайртай чамдаа тэмүүлнэ Чи зүрхэнд минь хайрын дөл тусгаж Чи сэтгэлд минь дурлалын гал бадраана Залуу: - Хар нүдэн бүсгүй минь Хэн хүний үр болоод чи Онгон хайрыг минь уяруулж Унтах нойрыг хасна вэ? Чи уулзахдаа хайрын дээдийг заяаж Чи учрахдаа жаргал авчирлаа Янаг хайрт бүсгүй минь ... Мөрөөдлийн дуу /дууны үг/Оруулсан: 02:51 2020-02-25 xvv
Таанын үнэрт салхи чи Талын дээгүүр өнгөрөхдөө Танхил хонгор түүнд минь Танил дууг минь дамжуулаарай Сэвсээ зөөлөн салхи чи Сэлүүн талаар аялахдаа Сэтгэлт хонгор түүнд минь Сэтгэлийн үгийг минь шивнээрэй Үелзүүр зөөлөн салхи чи Үүлсийг хөөн наадахдаа Үнэнч хонгор түүнийг минь Үнсэн таалан илбээрэй Хангайн сэрүүн салхи чи Хаврын шувуудтай хамтдаа Харьж намайг очино гээд Хайртай түүд минь дамжуулаарай... Ээж минь - Адарсүрэн /Дууны үг/Оруулсан: 02:09 2020-02-25 xvv
Үг Л. Дагвадорж Ая З. Батсүх Хүний маань дээд нь ээж минь билээ Амттайхан арвин цагаан сүүгээрээ Алагхан зүрхийг минь ашид амилаан Амь шигээ хайрлан байж өсгөнхөн Хүслийн минь тэнгэр үр минь гэдэг Хүний маань дээд нь ээж минь билээ Хүний маань дээд нь ээж минь билээ Уянгын маань дээд уяхан бүүвэйгээрээ Хайрын уянгыг зүрхэнд шингээн Хайлан дуулан байж өсгөнхөн Хүслийн минь тэнгэр үр минь гэдэг Хүний маань дээд нь ээж минь билээ Хүний маань дээд нь ээж минь билээ Үнэнийг л дандаа дуу шиг дуулаарай гэж Ухаан санаа бодлоо хэлэнхэн Өхөөрдөн үнсэн байж ө... Кантик :)Оруулсан: 13:12 2020-02-17 Friska
Кантемир Балагов гэх энэ залуутай анх Теснота киногоор нь танилцаж байлаа. 91 оны 30 хүрээгүй энэ залуугийн хийсэн бүрэн хэмжээний 2 кино болох Теснота 2017 (Давчуу) болон Дылда 2019 (Гозон) нь тус бүртээ л шуугиан тарьж элдэв шагналуудыг түүн, Балагов маань хэвлэлийн "Баатар" болоод буй.
Оросын кино найруулагч Сокуров нь Орос улсын харъяат Кабардино-Балкарийн Нальчик хотод өөрийн курсээ хичээллүүлэхэд суралцаж төгссөн 20д залуусын нэг ба 5 жил үргэлжилсэн энэ курсын 3-р курсээс нь шууд элсэн орж 2015 онд төгссөн байна. Түүний дээрх 2... Privacy PolicyОруулсан: 11:38 2019-12-06 xvv
Dusal Solutions built the App as a Free app. This SERVICE is provided by Dusal Solutions at no cost and is intended for use as is. This page is used to inform visitors regarding our policies with the collection, use, and disclosure of Personal Information if anyone decided to use our Service. If you choose to use our Service, then you agree to the collection and use of information in relation to this policy. The Personal Information that we collect is used for providing and improving the Service. We will not use or share your information with anyone except as described in this Privac... Гоожнанаа /Ардын дуу/Оруулсан: 02:13 2019-06-30 xvv
Галуу шувууны дэгдээхэй Гадаа гараад ганганаж байна Голын хайртай Гоожнанаа Галав юүлтэл дуулж сууна даа, Гоож нанаа, хө Xун шувууны дэгдээхэй Xулсан дотор ганганаж байна Xувитай төрсөн Гоожнанаа Xошуу нутагтаа дуулж сууна даа, Гоожнанаа, хө Ѳөвөн сөөвөн гэзгэнд нь Ѳнгийн туушинг таарууллаа Ѳөрийнх биш хүнийх болохоор Үдшийн шөнөдөө хоосон доо Гоожнанаа хө Ардын дуу болохоор их олон бадаг болгоод газар газар янз бүрээр дуулдаг юм билээ. Бас домог нь одоогийн Сэлэнгэ аймгаар нутгалдаг байсан Гоожнанаа гээд ядуу залуу Халхад алдартай сайхан бүсгүйг өөртөө дурлуулж авч сууга... <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |