Like water For chocoLate


Адал явдлууд гэвэл арай ахдчих байх даа

Бичсэн: 15:51 2008-02-14

Ойрд надад болон миний эргэн тойрныход тохиолдсон хөгтэй явдлууд ч гэж зүгээр инээмэр аядсан зүйлүүд. 1. Хэд хоногийн өмнө. Манай ажил дээр нэг Солонгос нөхөр, нэг монгол залуу 2 ирээд явсан. Ёооё яг гоё юм бичмээр санагдхаар нэг бачка орж ирж үймүүлэх юм да хө. За яахав. Тэгээд тэр 2-ыг явах үед нь би коридорт дайралдаад хажуугаар нээх их гүйсэн юм. /Би ер нь нэг их гүйдэг юм коридороор энэ явдлаас хойш бараг гүйхээ болисон байхаа./Яг зөрөөд өмнө нь гараадахсан чинь бүдрээд уначдаг юм.Яджийхад манай ажлынхан байсан бол яахавдээ, нээх гадны хүмүүсийн урд орж гүйж байгаад уначихаад хичнээн ичивээ. Бас дээрээс нь урт биетэй анх бүдэрч унасан газраас тээр хол байсан өрөөний хаалганы тэр хавьд нүүр тулаад, өрөөнд сууж байсан хүмсүүдийг газар унацан хойноо харсан чинь -  хүүе чи минь яачихваа гэж авдийн. 2. Сая хэдэн минутын өмнө өрөөндөө цонхны тэнд юм хийгээд зогсжийтол нэг хүн дуу аялаад ороод ирхээр ажлын матруудын нэг юм бодоод- Юу вэ? Чиодоо дуу муу аялцан гэж хэлчээд эргээд харсан чинь манай нэг дарга байдийн бантсандаа, худлаа баахан инээвшд. 3. Өнөөдрийг Валентины өдөр гээд ажлынхаа сингл залуучуудыг хошгоруулж месенжерээр хайраа илчлээд хамт хоолонд орсон чинь, нэг нь чи таргалцан байна гээд, нөгөөх нь чи жаахан таргалмаар юм гээд байх юм. Эндээс нэг дүгнэлт хийвэл хүмсүүд одоо илүү дутуу юм хүсэхээ болимоор юм. Худлаа ч бай , үнэн ч бай хайртай гээд хэлчингүүт л өө сэв хайгаад, илүү юм хүсээд унах юм.

Сэтгэгдэл бичих!

Оруулсан: Dunsger 17:10 2008-02-23
Хэхэ
Харин би автусанд суугаад явж байсан хамгийн хойно нь яагаав Дарь Эхийн автусанд
Бараг хүнгүй
Миний хажууд нэг ах ах ч гэж дээ бараг үеийн
Тэрний урд нэг жоохон банди ганц хүний суудал дээр нь суужаагаад автобус нилээн хурдтай явжийснаа гэнэт эргэхгүй юу тэгсэн нөгөө жоохон банди сандлаасаа унаад өнхөрцөн нэг хойхоно суужийсан хүн дунд хаалга хүрэл өнхөржаагаа юм чинь үнэн инээдтэй тэгээд би яадийн инээх гэснээ өрөвдөөд биеэ бариад л байсан чинь хажууд байсан банди пал гээд инээхээр нь дагаад инээцэн бүр больж чадахгүй аймаар шоолсон уул нь тэвчих санаатай байсан ч хажууд байсан банди инээгээд байхаар яаж ч чаддахгүй юм байна лээ
Хөөрхийг буун буутлаа шоолж инээсэн буусан мөртлөө бодогдоод л инээд хүрээд...
Аа тийн саяхан өсгийтэй гутал өмссөн лаг баатар найзуудтайгаа уулзах гээд нэг тийм шатаар доош буужийсан доод талд манай найзээд яг шатний чанх харалдаа
Би буугаад бараг л дуусжаахад гэнэт өсгий нэг юманд тээглээд урагшаагаа унахнаа тэрхэн үед нөгөө хөлөө нэг газар олж тавьсан боловч хожимдоод
Найзуудийнхаа суужийсан ширээг тэврээд л авсан эргэн тойрон баахан хүмүүс юм уугаад л суужаахад ёоё бүр арай ч дээ тэгээд за яадын танихгүй юм чинь гээд л
Аа бас бид сургуулийнхаа гуанзанд суугаад багшаа муулаад л байжийсан чинь багш нүдний буланд ороод ирж байгаа юм шиг санагдаад тэгхээр нь чиш гэж хэлсээд харжаахад багш эргээд гараад явхаар нь бид дахиад л муулжийсан нэг харсан багш эсрэл талын буланд суужийдаг байна шд ёоё бүгдээрээ нам болцон бие биерүүгээ хараад л инээд ч хүрэх шиг...
Гээд л зөндөө байна дөө
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: uka 13:20 2008-02-23
чи ганцаараа тэгж унаагүй байх аа
би ч гэсэн 10р ангидаа байхдаа 1 аймар унаж байсиймаа аль 4р хороололоос үйлдвэр комбинат руу сургуулидаа явдаг байсийн ээрмэл гэдэг автобусанд сууна аа ирэхдээ ч бас. тэгээд ойролцоо амьдардаг ангийнхаа 1 хүүхэдтэй ирэхдээ ч буцахдаа ч хамт явна. Тэр миний буудаг буудлаас 1 буудал яваад буудаг тэгээд намайг буух гэхээр чи манай буудал дээр буучих гээд байдаг байсийн би ч үгүй гээд зүтгэнэ сүүлдээ нөгөөх маань бүүр зуурчаад автобус хөдлөхөөр боличихно тэгээл яалт ч үгүй 1 буудал илүү явдаг байлаа
Тэгээд 1 өдөр аймар хатуу байхаар шийдээл автобусанд хамт ордийн тэгээл яг миний буух буудал дөхөөд ирсэн чинь нөгөөх чинь буулгахгүй ээ гээд ахиал зуураад авчийна тэгэхээр нь би үгүй ээ бууна гээл дунд хаалга руу нь зүтгэж байдаг байхгүй юу гэтэл яасан нөгөө автобус маань аймар тоормослож зогсдог гэжийнэ шд. Юу лаг хаалга руу зүтгэдэг баатар яахав чавхдаал яваал өгдийн. Ядаж байхад тэр автобусанд зогсож явсан хүн бараг байхгүй бүгд сууцан тэгээд хамгийн арын урт суудлаар нь манай бусад 10н хэдэн хүүхэд сууцан байсийн
Ичсэндээ буугаал явцан сүүлд яаж босоод яаж бууснаа санах гээд ч санахгүй байсан ямар ч л байсан гэр рүүгээ алхаад явж байхад өвдөг аймар өвдөж байсан очоод харсан чинь хөх эрээн л болцон байсийн. Бас тэр үед чинь үүргэвчээ 2 мөрөө нь биш 1ээр нь үүрдэг байлаа шд тэгээд үүрцэн байж байгаад асар нисэлттэй унаад босож байхад нөгөө мөрөнд байсан үүргэвчний өрөөсөн мөр бүүр шидэгдээд гарт баригдцан байсан. Яг л бөмбөг барьж авч байгаа хаалгач шиг унасан юм шиг байгаан! Үнэн ичиж үхмээр!
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: 300-н блог 16:23 2008-02-18
Тунгаад: хаха...
Зараад: хаха...

тэгээд бүгдэнд нь: хаха...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: tenemel (зочин) 03:33 2008-02-16
ха ха ха..сайхан ойчжээ..би ч бас их ойчиж..энд тэнд юм унагааж явдаг..унтаж бгаад орноосоо одоо хүртэл ойчдог гээч..sad

валентиний мэнд хүргий.. yho:d==
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: 3apaa (зочин) 16:43 2008-02-15
Намайг хүүхнүүд илүү юм хүсэж мүсэж, өө сэв мэв ердөө ч хайхгүймаа гээдайдийшт... yho;winking
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: xvv 15:47 2008-02-15
муусайн хараа муутай юмнуудыг сайн гошгоруул big grin
Байгаагаар чинь үзэсгэлэн гоог чинь олж хараад үрчлээтэй эмгэн болсон ч хайрлах нэг хүн хаа нэгтэй алхаж л яваа удахгүй хажууд чинь ирээд хацрыг чинь нүдээрээ үнсэх байх, анзаарч байгаарай happy
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: yuki 17:00 2008-02-14
хахахаха, Юу вэ чи одоо, дуу муу аялцан гэсэн гэнээ хэхэхэхэ,

Обод чи юун хүний мууд дуртайм. Хөөрхий залууус...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

gaihaltai

Оруулсан: Обдоо 16:32 2008-02-14
гайхалтай хошгоруулжээ муусайн залуусийг тэгдэг л юм
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax