Like water For chocoLate


Чадвар

Бичсэн: 10:09 2007-04-06

Би ойрын үед энэ үгийг их хэрэглэж ярьдаг болоод байгаа. Яагаад ч юм бүү мэд. Миний ярьж байгаа бүх юманд таараад л байгаа юм даа. Юм болгохыг илэрхийлэх 2 үгтэй болсон хэрэг. Чадвартай, чадваргүй. Би бол чадвартай бол чадвартай царайтай байх, чадваргүй бол чадваргүй гэдгээрээ л байхыг дэмждэг. 

Ямар чадваргүй юм бэ?

Өнөөдөр манай ажил дээр Монгол улсын том дарга ирлээ. Манайхан өчигдрөөс хойш энд тэндээс есөн шидийн юм барьж гүйлээ. Миний сандал их дажгүй сандал байдаг юм тэрийг минь бас аваад явчихлаа. Бүүр гаднаас баахан үзүүлэх материал,макет юу юу ч авчраад байгаа юм бэ? бүү мэд. Тэр том дарга 20 минут саатаад гарах хооронд дээр дооргүй л хөлсөө гоожуулаад гүйчих юм. Том дарга үнэн байдлыг мэдхэд яачаад байгаан бол.Нээх их юм хийсэн царай гаргаж худлаа нүд хуураад байх юм. Дарга нарт долигнох гэж ядах юм. Би ч ялгаагүй дээ. Далдуур муулж муулж байснаа дайралдхаараа намайг таньж байгаа боловуу гэж бодох . хихи. Ямар чадваргүй юм бэ?

Хэн нь чадваргүй юм бэ?

АНУ-д ажиллаж байгаад ирсэн миний нэг танил бий. Хааяа уулзаж буу хална. Хятадуудтай хийлж Монголд хөрөнгө оруулуулхаар ажилдаг гэнэ. Хамт АНУ-д ажиллаж байсан найз, нөхөдтэйгээ хамтраад Монголд бизнес хийх гэхээр хууль, эрх зүйн орчны дарамтад нухлуулаад  байдаг тул аргаа бараад тал тал тийшээгээ тарж гадны хөрөнгө оруулалтыг оруулхаар ажилдаг гэнэ. Мань хүнд оногдсон нь Хятад. Хятадуудыг царайчилж улыг нь долоож явна шүү дээ гэж ярих. Анх надад би хужаа нарт зугаацах охидууд олж өгдөг гэж ярихад нь ихэд зэвүүцэж байсан. Уулзаад чи яахаараа Хятадуудын зугаа гаргах охидууд олж өгдөг юм бэ гэтэл, энэ төрлийн бизнес цэцэглээд нилээд удаж байгаа гэнэ. Нэр бүхий загварын агентлагууд гол нийлүүлэгчид байдаг гэнэ. Агентлагийн Дарга нар нь их мөнгө хармаалдаг гэнэ шүү. Охидууд нь үнэхээр яаяа даа гэсэн сайхан охид байдаг бөгөөд Танилыг минь хужаа олж өгөөч гэж гуйдаг гэсэн. Харин хужаа нар нь барилгачид гэнэ. Хэн нь чадваргүй юм бол?

Чадвараа нэмэгдүүл тэхүү.

Эрх мэдэл бүхий нэгэн эрхэм гарын үсэг зурж өгсөнийхөө төлөө Надад хэдийг өгөх үү? гэж донгодсон гэнээ. Чадваргүй юм бол ядаж өөртөө үнэлгээ тогтоогоод тэд шүү, эд шүү гэж солиороход яадаг байнаа. Хэдийн үнэлгээтэй юу хийж өгч байгаагаа ч мэдэхгүй юмнууд авилга авах чадвараа нэмэгдүүл тэхүү.

 

Сэтгэгдэл бичих!



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax