Like water For chocoLate


Би өрөвдөөд байгаа.

Бичсэн: 17:25 2007-04-06
  Манай ажлын нэг ах тэтгэвэрт гарч байгаа. Тэтгэврийн хуулийн дагуу 60 нас хүрээд л гарч байгаа байх. Нэг өрөөнд суудаггүй боловч, хархаар л өрөвдөөд байгаа юм. Тэр хүний тухай сонссон зүйлүүд гэвэл.

Өөрийн мэргэжилдээ улсдаа л нилээд дээгүүрт орох чадвартай гэсэн(хэхэ ахиад л өнөөх чадвар). Аргагүй шүүдээ 40-өөд жил ажиллаж байгаа хүн чинь.

 1 зүйл. Дээр үед ажлынхантай шоудаж байгаад Тэр ахын тухай ийм юм олж сонслоо. 90-ээд оны эхээр ах хувиараа хөдөлмөр эрхлэн, мэргэжлийн дагуу гэсэн байх, нилээд ч ашиг орлоготой ажиллаж байсан юм байх. Байрандаа засвар хийлгэж байж л дээ. Тэр үед наймаа хийж байгаа улсууд нэг л их бэлэн мөнгө цүнхэлж барьж явдаг байсан үе. Тэгээд л яахав засвар хийж байгаа айл энд, тэндгүй л юм нь хөглөрөөд байдаг байсан юм биз дээ. Нэг тийм өдөр засвар хийж байсан улсууд ахын маань эхнэрийг цүнхтэй мөнгөнөөс болоод хөнөөчихсөн гэсэн. Энэ тухай сонссоноос эхлээд ахыгаа дотроо битүүхэн өрөвдөж явдаг болов. Хархаар л нээх л өрөвдөлтэй санагдаад байдаг болсон.

 Бас 1 зүйл. Саяхандаа оны өмнөхөн Монголын нэгэн нэр хүндтэй бөх автомашины осолд орон өөд болов. Талийгчийн тухай дурсамжийн нэвтрүүлэг гархаар нь үзэж суутал, нөгөө ах маань гарч байна. Талийгч хөөрхий ахын маань найз, хуурай дүү байсан юмсанжээ.  Хөөрхйи хэлсэн үгийг нь бодхоос .... “Би яах вээ, хөгшин хүн одоо юу үзнэ гэж хүлээж суухав. Намайг тэр өдөр хамт явья гэж хэлсэн юм. Би хамт яваад, хамтдаа л явдаг байж гэж бодох юм. Дүүтэйгээ хамт явсан бол ..” гээд уйлаад ярьж байсан.. Тэгж хэлэнгүүт нь л өмнө дурьдсан явдлын тухай бодож суусан. Бараг л үхэх ч заяагүй юм даа гэж өөрийгөө зүхэж байх шиг.

 

Тэтгэвэрт гархад нь нэг мөнгөн аяга, хадагтай өгөөд гаргасан. Өрөөнийх нь улсууд ярих нь юм хумаа янзлаад байгааг нь хархад их хэцүү байна гэж байсан. Олон жил ажилласныхаа хирээр ажилдаа хоргодоод байна гэж ярьж байна гэсээн.

 

Цаашдаа юу хийх юм болдоо? Гэртээ уйдаж, уймарч суулгүй шиг хийх ажилтай л байгаадаа. Хамт ажиллаж байх богинохон хугацаандаа нэрийг нь ч олигтой цээжилчихгүй буруу зөрүү дуудан уймарч байснаа бодхоос өөртөө уур хүрэх шиг.

 40 жил улсад нэр хүндтэй ажиллаад гарч байгаа хүнд мөнгөн аяга, хадаг 2 л өгдөг юм байна. Яахав ажилсан жилийнхээ хирээр хэдэн төгрөг сар бүр авч л байх байх.

Би өөрийн өвөө, эмээ нарынхаа жишээгээр хархад ч тэр, ер нь анзаараад байх нь ээ. Тэтгэвэрт гаргана гэдэг бол “за, та одоо ингээд гэртээ үхлээ хүлээгээд сууж бай” гэсэн аятай олон хүнд ойлгогддог болхыг анзаарсан. Ямар нээх олигтой мөнгө, төгрөг хураачихсан байдагч биш, аялал жуулчлал гэж гүйх нь Монгол өвөө ,эмээ нарын дунд нүдний гэм. Сайн л бол ач, зээгээ харах байх. Азтай, англи хэлтэй , чадвартай  нэг нь бол төслүүдэд энд тэнд зөвлөх маркийн юм хийгээд хэдэн төгрөг тоншоод суух байх. За за ахыгаа бодхоос сэтгэл өвдөөд байсан. Жаал тайвширлаа. Тавлаж байгаа мэт та одоо юу хийх гэж байна энэ тэрч гэлтэй нь биш. Чадалтай, чадвартайг нь мэдэх улсууд тохирох ажил санал болгоосой билээ.

Сэтгэгдэл бичих!



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax