![]() |
Like water For chocoLate |
![]() |
![]() | |||
Сараагаа өмөөрч хэлэх үгБичсэн: 12:07 2007-04-20
Өнөөдөр Оллоо дээрээс Сарантуяагын Ярилцлагыг уншлаа. Амьдрал уран бүтээлийнхээ талаар ярьжээ. Сэтгэгдэл бичсэн улсууд нөгөө л янзаараа Сарааг хэн нэгэнтэй харьцуулж өөлж муулсан байна. Сарантуяаг олон хүнтэй сууж өөр өөр эцгийн хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлж байгаагаар нь ад үзэлгүй бидэнд ямар их амьдралын баяр таашаал өгж байдгаар нь үнэлээсэй гэж хүсэж байна. Сүүлийн үед "Хайрламаар " гэдэг дуу гаргасан байна лээ. Ганц удаа л фм-ээр сонссон. Тэгсэн хэр нь дахилтыг нь би цээжилцэн өөрөө үг нэмээд дуулаад байгаан бишүү. Бас Хишигбаяр, Дэлгэрмаа нарт Өөрийн дуугаа өгч бас дээр нь хамтран дуулж амьдруулсан байсан. Сарааг би зөндөө олон удаа сонсож тайвширч байсан. Нэг Өөрөө машин унаж байгаа дуулдаг нэг дуу байдаг юм. "Өөрөө мэдээгүй дурлаа юм уу Өмнө чинь очоод үнэнээ хэлье Одод хүртэл дотроо дүнсийж Одоо очоод хайраа хэлье" гэж эхлэдэг.Бас "Тэвчээрийн тэнгэр" гэдэг дуунуудыг сонсхоор дотор буглаад байсан гомдол тайлагдах шиг, "Хатан хаан" "Хамгийн дотно найзуудаас чинь Хамгийн богинохон захидлууд ирдэг Хэзээ ч юм бэ хэлсэн үгийг чинь Хэзээ ч юм бэ мартсан байдгаа Хатан хаан ч, хатан хаан ч над шиг жаргахгүй Харин чи, харин чи над шиг дурлахгүй." гэдэг үгтэй дуу, "Мөрөөдлийн арал" нарыг сонсхоор жаргаж амьдарч буйгаа ухаарах шиг болдог юм. Тэр хүн яаж ч амьдарч болно. Тэр хүний бусдын амьдралд баяр баясгалан нэмж чадаж байгаа нь гол .Магадгүй хүний нүдэнд илүү үзэгдхээр амьдардагтаа түүний дуу хүнд илүү хүрдэг байж магад. Би түүнд хайртай. <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих!