![]() |
Like water For chocoLate |
![]() |
![]() | |||
НомБичсэн: 16:23 2007-04-20
Би нэг ном бичих үүрэг авсан.Бичих ч бас биш юмаа, туслах зохиолч юм уу даа хахаха. Гэхдээ санаа оноогоо оруулах эрхтэй гэхээр бараг зохиолч ч юм шиг. Өчигдөр номыг маань бичих үндсэн зохиолчтойгоо уулзаж санаа оноогоо ярилцлаа. Тэгсэн чинь ах намайг зүгээр сонирхлын журмаар асууж байна л даа. Чи ер нь ямар байкграундтай хүн бэ? Ном мом, юм хум бичдэг үү?гэнээ. Эгч өөрийгөө аягүй чухал хүн гэдгээ мэдрүүлчих санаатай, ерөөсөө нөгөө анх уулзаж байгаа сэтгэгдэл бол их чухал ш дээ тээ, ийм тийм сургууль төгссөн тийм ийм байкграундтай, ном зохиолд их сонирхолтой, өөрөө бол ер нь бага сага нийтлэл шүүмжлэл маягийн юм оролддог гэж авсан. Дотроо блогоо бодоод байгаа байхгү ю. Гэхдээ яадийн. Ямар хамаатайийн. Бичдэг л юм чинь. Зохиолч ах надад өөрийн бичсэн номоо өгсөн тэгээд би нөгөөхтэй нь өчигдөр орой хальт танилцсан чинь ах бол их урлаг уран сайхны маягтай бичдэг хүн байна лээл дээ. Аймар ойлгоход гэцүү юм байна лээ. Би чинь өөрөө энгийн мөртлөө энд тэнд нь гоё үгнүүдийг шигтгээ маягаар оруулсан зохиол унших дуртай болхоор ойлгохгүй байгаам чинь. Бидний ном амьд хүний тухай дурсамж маркийн ном болох учиртай тул ахад санаагаа хэллээ, ер нь их энгийн , хэн ч уншсан ойлгомжтой үгээр бичсэн. Нээгээд уншаад дуусгаж байж хаадаг тийм ном болгомоор байнаа гэлээ. Гол баатар маань өөрөө их баялаг түүхтэй хүн учраас мань мэт түүний талаар янз бүрийн юм бичих гэж толгой гашилгах шаардлага байхгү л дээ. Би болхоор энгийн ойлгомжтой гэхлээр блогт бичдэг зарим хүмүүсийнх шиг гоё санаатай тэгсэн мөртлөө энд тэндээ хошиг шогийн мэдрэмжтэй санаанууд багтаасан ном бодоод байгаа ерөнхий дөө. Ах тэгээд баахан ойлгомжгүй үг хэллэг хавчуулаад , эсвэл утга уянгын халил халитрал оруулаад хаячхийн биш байгаа даа. Ямар байсан нэг төсөл маягаар санаануудаа гаргаад өгнө гэж бодож байна. Та нөхдөөс асуух асуулт байна. Дурсамжын номонд юу багтаасан байвал зүгээр вэ? гэсэн асуулт. Хүмүүсийн тэр бол тийм, ийм гэсэн магтаал орсон байвал зүгээр үү ? Яавал аягүй гоё сонирхолтой болох юм болоо? Зохиолч хүмүүсийн өөрөө бичсэн дурсамж дурьдатгал бол их гоё байдаг л даа. Тэгээд би тэгж явж байх даа тэр бүтээлийн санааг олсон энээ тэрээ гээд мань мэт одоо хүний өмнөөс бичих учраас хүнээ сайн мэдэрч тэр хүний олон түмэн сайн мэддэггүй чанаруудыг харуулсан байх хэрэгтэй юм уу гэсэн нэг бодол ер нь байгаа. Баримтан дээр тулгуурлан бичих ёстой. Норовбанзад агсны тухай ном бол их дажгүй болсон байсан. Гадаад явж дуулаад, Эх орныхоо нэрийг мандуулж, том шагнал аваад ирхэд нь гааль дээр оруулахгүй гадаадаас ямар бараатай ирснийг нь шалгадаг байсан гэхчлэн.Бас Ц.Хулан өөрийн номондоо нөхөртэйгөө хэрхэн танилцаад ээж, ааваасаа зугтаад явж байсан энээ тэрээ гээд яааг энгийн амьдрал мөртлөө их сонин санагдхаар зүйлс их бичсэн байсан. Санаа оноогоо хуваалцаарай. нууц л юм байвал ;)Оруулсан:
xvv 22:33 2007-04-20
Нууц юм бичвэл л их сонин байх даа... Ер нь эхний хэсэг нь их сонирхол татах энгийн байх хэрэгтэй, унших гээд эхлэнгүүтээ нөгөө олон уран яруу үгэнд нь ядарчихдаг ном бол бас л хэцүү л байх. Тэгэхээр эхний хэсгийг лав ахаар бичүүлкүй чи өөрөө бичихийг бодоорой. Нөгөө анхны сэтгэгдэл чухал гэдэг дээ
Холбоос
![]() ![]() Сэтгэгдэл бичих! <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих!