Like water For chocoLate


Дуугүй байя

Бичсэн: 15:33 2007-04-30

Дээр үед блогт дурлаж билээ.

Нэг цагийн жаргал эдлэе гэвэл идээд унт Нэг өдрийн жаргал эдлэе гэвэл зугаалж цэнгэ Нэг сарын жаргал эдлэе гэвэл өөрийгөө магт Нэг жилийн жаргал эдлэе гэвэл мөнгө ол Нэг насны жаргал эдлэе гэвэл хүмүүсийг хайрла Нэг эриний жаргал эдлэе гэвэл өөрийгөө тань Дамжуулахгүй бол чи л уншна Дамжуулвал найз чинь уншна гэдэг мессеж найзаасаа авлаа. Би явуулаагүй л дээ. Ядаргаа олон хүн рүү явуулах гэж залхуу хүрээд байсийм.  За тэр яахав. Би энэ месеежийг аваад нэг эриний жаргал эдлэхээр шийдлээ. Өөрийгөө таниад сайхан жаргал эдлийл дээ.Тэгээд би өөрийгөө бодсон чинь их олон төрлөөр хамаагүй чалчих дуртай хүн юм байна. Даанч намайг санасны зоргоор чалчуулаад дээрээс нь нэмэр хандив өгөх тийм бэлэн зэлэн завтай зайтай хүмүүс алга л байна. Тэгээд ерөөсөө юм яримаар санагдвал блогт орж ирээл биччихэж байя.  Тэгээд угаасаа ярихаар урамтай байдаг юм чинь гэж бодох боллоо. Зөв үү гээд Нямдорж шиг хэлээд байвал яахуу. Ядаргаа ойрд инээх чадваргүй болцон байна. Өөрийгөө худлаа баясгаад инээж чаддаг байсан өнгөрчээ. Үүнээ гуай блогтоо инээвэл сайн байдаг энээ тэрээ гэсэн байсан. Ядаж л сахарын хэмжээ буурдаг гэж байсан яахаараа цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг юм болоо гээд хадуурвал яасын. Үүнээ чинь өөрөө блогтоо хадуураад баахан юм бичцэн байсийм чинь. 

Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: xvv 23:33 2007-04-30
Би нэг арга зааж өгөх үү? өөрийгөө хамгийн мундаг гэж боджий.. тэгээд бусдыг шоолж дотроо инээжий Wink гэхдээ заримдаа хэт тэнэг хүмүүсийг хараад уур хүрдийн яахав тэрний инээдтэй юмыг нь олж хараал шоолоол инээчжий.. хэхэхэ нээрээ би дандаа тэгж инээсээр байгаад цусандаа сахаргүй болоод ийм ямааны 3 яс арьс юм байшд Wink
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: lazulum 21:08 2007-04-30
би ч гэсэн аймаар ядраад, дээрээс нь шаал гачин хүмүүстэй тас борооноор далай явтсан чинь юун инээх л байна Sad
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 17:03 2007-04-30
хэхэ. сая нэг өөр юм хийгээд суучихсан чинь уур гарцан байна шд. одоо ёстой инээж өгнөө. синдром синдром хөдлөх гэж инээдтэй юмаа.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: yuki 16:03 2007-04-30
нээрээл инээхээс ядаргаа гэдэг чинь надад болчоод байна. тэгээд өөрийгөө таниа юу хө? цусан дахь сахар махараа бодон бодон инээгээд байхдаа яахав дээ. за өнөөдөр инээхгүй бол цусан дахь сахар ихсчих шиг боллоо. жаахан намдаагаадхий. өөө чи одоо цусан дахь сахар чинь бүүр байхгүй боллоошдэээ гээд л ярьдаг болчуул яахууу?
За за хадуурсан хүний бичлэг уншиж хадуурсан хүний бичлэг уншиж хадуурчихлаа
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax