Like water For chocoLate


Талх бид 2

Бичсэн: 13:43 2007-09-09

Талх, талх ч гэж манай дүү л дээ. Одоо бол хүн л дээ. Жиг жиг. Жаахан байхад нэг удаа эгч бид 2 өвөөгийндөө очиж хоночоод гэртээ ирсэн. Тэгээд талхны саванд 2 талх байхлаар нь талх байна даа гэж бодчоод ээж хажууд зогссон байхад нь харсан чинь  гэдсэндээ нэг талх хийцэн зогсжийдийн. Ээжээ та гэдсэндээ талх...... гэснээ би ойлгосон л даа.Манай дүү ээжийн гэдсэнд талх царайлчихаад орсон байсан нь тэр юм байж. Талх малх тэгж их анхаарал татжийхийг бодход ховрийн үе байж дээ.

Тэрнээс хойш талх бид 2 их найзалсан юм. Ээжийн гэдэснээс гараад ирхээр нь харсан чинь нээх эгдүү хүргээд байхаар нь духан дээр нь нэг хазцан юм. Тэгээд уйлхаар нь гайхйаад  өвддөг юм байхдаа ухааны юм бодоод ээж, аавд худал хэлээд -Яасын бол би мээдкү- гээд зогсож байтал духан дээр нь миний томоос том 2 туулай шүдний мөрнүүд дурайтал гарсан байсан, дараа нь хэд хэдэн удаа муу талхаа хазсан.Тэр тоолонд туулай шүдний гайгаар азаартаа л.  

Дүүгээ би өсгөсөн, өсгөсөн ч гэж муу талх өөрөө л өссөн байх. Бид 2 чинь зөндөө юм хамт үзсэн. Бид 2-ыг гэртээ заваарад байж байхад манайд хулгайч орж ирээд хамаг юм аваад явчихсан, би тэгхэд хулгайчдаа цай аягалчаад , халиу аягалцан явж ядаж байхад юмнуудыг маань хулгайлцан юм. Хааяа хааяа муу талхаа өрөвддөг юм. Дараа нь бас нэг хулгайд юмаа алдахад ганцаараа хичээл тараад гэртээ ирсэн, гэр хамаг юм ундуй сундуй айсан байх даа, зайлуул, бас манай аавыг гэртээ өнгөрөхөд  ганцаараа бас эхлээд мэдсэн юм. Яахаа ч мэдэхгүй чангаар орилж, хашгирч  байхад нь хажуу айлын ах орж ирж тусалж түргэн дуудаж өгсөн юм гэсэн. Би тэрнээс 2 хоногийн дараа ирсэн...

Манай талх ой сайтай, тэр дундаа миний фаактыг маш сайн санадаг.Маш инээдтэй ярьдаг. Талхтайгаа юм яриад инээхлээр зогсохоо мэдэдгүй юм. Талх өнөөдөр сургууль руугаа явж байгаа.. Хол байхлар гоё гоё хамтын дурсамж нэмэгдэхгүй миа юм.

Нэг удаа аав, талх бид 3 гэртэ байжийсийн. гэрт нэг тамхи үнэртэх шиг боллоо, тэр үед чинь би хааяа л нэг тамхи сорж үзсэн тамхи муухай, буруу зүйл гэдэг ойлголттой. Гэмт хэрэгтэн хайж байгаа Деррик шиг өрөө өрөөгөөр шагайж ном уншиж суусан ааваасаа -Та тамхи татсан уу? -Үгүй. 00-д татсан байнаа. Дүүгээ гэж ерөөсөө бодоогүй л дээ. 5-6 настай байсан байх , талх алга болчихоор нь яачив гэж бодоод хайсан чинь том өрөөний креслоны араар нуугдцан суужийдийн.-Чи тамхи татсан уу?- Харваас гэм буруутан царайлсан талх- Үгүй гэлээ. Тэгээд түүнд баахан лекц уншсан юм, тамхи сонирхож татаж үзсэнээ хүлээсэн.Одоо хааяа энийг ярьж инээдэг.Надаа лав тамхи татахгүй гэж амалсан юм. Татахгүй байхаа миний талх.Дараа санавал өөр инээдтэй юмаа бичнээ.

 

Сэтгэгдэл бичих!

Оруулсан: ketchup 18:47 2009-04-04
хөөрхөн юм бэ.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Гоё шүү

Оруулсан: bagaa 15:35 2007-09-10
Дүүтэйгээ байх ч гоё шүү манай дүү ч бас нэг хөөрхөн цодгор амьтан байсийн одоо тэгсэн эхнэр авчихиймдаа цаг хугацаа ч хурдан юмаа.
Талхаа гэж ингэснээс духан дээр нь хоёр жижигхэн туулайн шүдний сорви байхгүй биддээ
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 15:02 2007-09-10
Түүнийг би 5 салаагаар дийлэхгүйээ,
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 14:57 2007-09-10
талхыг явангуут нь хэрэгтэйг нь санах юм аа. Дандаа миний юмнуудыг эдэлж хэрэглэж эмхэлж цэгцэлж байдаг түүнийгээ яваад өгхөөр нь хаана юуг нь тавьсан энэ тэрийг асуумаар санагдах юм. Асуунгуут -аа тэнд байгаа энд байгаа гээд хэлэх нь хичнээн хичнээн юу ч юм
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: AttiIa 03:27 2007-09-10
яанаа Ме-н сэтгэл санааг эвгүй болгоцонд соорий, тийм юм дуулхаар яалт ч гүй сонин болноо, ялангуяа таньдаг байсан болхоор, би ч бас анх сонсчоод нэг хэсэгтээ л эвгүй болоод байдаг байлаа.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: хундага 02:32 2007-09-10
талх аа гэжжжж... талх талх талх... манай дүү бол нэххх хатуу толгойтой байж билээ. жаахан том болсон хойно нь таван салаатай боов өгөхөөр таван салаа нь өвддөг болсон.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: xvv 00:06 2007-09-10
тамхи муухай шүү. сайн эгээ winking
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Me (зочин) 00:01 2007-09-10
Талх та 2-ын тухай уншаад түрүүн жаал инээсиймсан. аттила надад нэлээн хүнд мэдээ дуулгаад их эвгүй болгочихлоо.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 23:20 2007-09-09
bishee.bi maslo bish.bi oor ideh yum shd
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: AttiIa 17:09 2007-09-09
дүү чинь талх чи масло эгч чинь элсэн сахар байхаа тэгвэл...
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: yuki 14:25 2007-09-09
Яасан хөөрхөнийн? Талх гэнээ. Дүүтэйгээ хамт байх сайхан шүү. Манай дүү маргааш юмуу нөгөөдөр ирнэ. Гэхдээ сайхан шалтгаанаар биш л дэээ. Гэхдээ л дүүг ирнэ гэхээр бага дүү бид 2 хөл газар хүрэхгүй байгаа.
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax