Like water For chocoLate |
Бас л ....Бичсэн: 14:30 2007-10-25
Бас л Жигжидсүрэн гуайн ярилцлагыг уншаад төрсөн бодол. Үнэхээр ухаантай сайхан хүн байна лээ, нэгийг уншаад ,нөгөөх эргэцүүлхээр үг бүр нь өөрийн гэсэн олон талтай. Би яадагч байсан маш их мөнгөтэй болох хэрэгтэй , зүгээр нэг хэрэгтэй ч бус маш их хэрэгтэй юм байна гэж бодсон. Би өөрөө хэдийгээр эрдэм шинжилгээний ажил хийгээд нэг зүйлийг улайран судлаад байж чадахгүй, эсвэл урлагын сайхан бүтээл бүтээж, яруу найраг зохиогоод, уран зураг зураад сууж чадахгүй байж магадгүй ч хэрвээ би мөнгөтэй болох юм бол чаддаг хүнд нь хийх боломж нөхцлийг олгох боломжтой болох юм шиг санагдсан. Тэдэнд талхны мөнгийг бодож нервтэлгүй, дуртай юмаа хийгээд хүнд хүртээгээд байхад нь мөнгө л хэрэгтэй. Өнөөдөр бид хичнээн сайхан зүйлийг хэрэглээний хямд төсөр эд зүйлтэй нэгэн зэрэгт үнэлж, түүгээр өөрсдийн сул дорой хүсэл, мөрөөдлөө бачимдан хэрэгжүүлхээр улайрч байцгаадаг юм бэ?Эрдэмтэн мэргэдийн судалгаа , шинжилгээний ажлууд, үрлагын үнэт бүтээлүүд, тэр дундаа сонгодог урлаг, ардын урлаг,морин хуур, кино эднийг бүгдийг нь хэрэглээтэй холбож ойлгох ямар ч арга байхгүй. Сэтгүүлчийн та юунд итгэдэг вэ? гэдэг асуултад тэрээр "Оюуны чадавхид итгэдэг.Монгол орны ирээдүйг оюуны чадавхи аварна гэдэгт итгэдэг.Нийгмийн бүх давхаргаас адил хэмжээний оюуны чадвар шаардаж болохгүй л дээ" гэж хариулсан байсан. Би заавал баяжина, тэгээд давраад би тэдгээр үнэт хүмүүсийн оюун санааны гайхамшигт бүтээлийг хийхэд нь тусалж ивээн тэтгэдэг болно. Зорилгоо ингээд тодорхойлчихмоор санагджийна. Гэхдээ л "Хүний хэлж ярьж байгаа бус хийж байгаа үйлдэл нь бодол санааны илрэл байдаг" гэсэн үг байх л юм. Үзэж тарчих юмсан. СэтгэгдэлОруулсан:
sirus 15:55 2007-10-25
магад ч үгүй... гэхдээ сүүлийн үеийн монголын уран бүтээлчдийн сэтгэлгээ их сонин болчихсон... дээр нэг зураач залуутай жаахан юм ярисан зураач болсоны хэрэг алга... мөнгө төгрөг ч олохгүй монголчууд ч зураг сонирхохгүй энэ тэр гэсэн шүү юм яриж байна... Яг үнэндээ материаллаг хэрэгцээгээ хаяж чадаагүй хүн жинхэнэ уран бүтээлч болж төлөвшинө гэдэг ихээ л хол байна л гэж боддогийн... эхлээд чи материаллаг хүслүүдээсээ хагацаж байж дараа нь уран бүтээлч болж төлөвшидөг юм шиг...
Холбоос
ОДоогийн уран бүтээлчдийн ихэнхи нь иймэрхүү доголдолтой сэтгэлгээтэй... уран бүтээлч болоогүй байсан бол чухам л саятан болчих байсан аятай юм ярина... гэхдээ бас ч гэж нэг үе бодоход дээрдээд байгаам шиг л санагддийн... Сэтгэгдэл бичих! СэтгэгдэлОруулсан:
tungaamaa 15:49 2007-10-25
Миний шунал байж магадгүй ч. Хэрвээ Монгол Улсад маань дэлхийн стандартад тохирохуйц зэрэглэлийн театртай болчихвол жишээ нь Морин хуурын чуулгынхан санаа амар тоглолтоо хийж , дэлхийн үзэгчид зөвхөн тэднийг үзэх л гэж Монгол ирнэ гэх мэтчилэн, шуналтаж л байна. Бас нөгөө 3 залуу байдаг чинь хэн билээ. Нюанс билүү тэд нарт ч бас сайхан тайз хэрэгтэй, судлаач эрдэмтдийн тухайд бол тэдэнд өнөөдөр гэртээ чухал чухал санаануудаа тэмдэглээд жаргаад сууж баймаар байхад юмны үнэ өсөөд, үр хүүхэд энээ тэрээгээ бодоод халтуур хийдэг ч байж магадгүй гэсэн бодлоос үүдэлтэй юм л даа. Тэрнээс биш хэн хүний хэрэгцээ, шаал өчүүхэн ш дээ.
Холбоос
Сэтгэгдэл бичих! СэтгэгдэлОруулсан:
3apaa_ax 15:41 2007-10-25
Мөнгөний тухай хүмүүсийн бодол ялгаатай. Зарим хүмүүсийн амьдралын туйлын зорилго мөнгө их мөнгө байдаг бол миний хувьд мөнгө бол ажлын хэрэгсэл байдаг. Ажлын хэрэгсэлгүй бол яаж ажил урагшлах билээ? Одоо ч энийг улам их мэдэрч байгаа шүү. Тэхдээ арьс өнгө шашин шүтлэг хамаарахгүйгээр хүн бүрт таалагддаг зүйл бол мөнгө гэдэгтэй санал нийлдэг шүү.
Холбоос
Сэтгэгдэл бичих! СэтгэгдэлОруулсан:
sirus 15:32 2007-10-25
би нэг удаа нэг найзаасаа асуусын... чи юуны төлөө амьдарч байна гээд тэгсэн тэр мөнгөний төлөө гэж байна... үхсэн факаараа гээд дайрсан зөрүүлээд хариулж байна... би гэр бүл ойр дотны хүмүүсээ жаргалтай байлгахыг л хүсч байна... энэнд мөнгө хэрэгтэй тэгээд л мөнгөний төлөө гэж хариулсан... бүх юм тэгээд мөнгөтэй холбогдчихоод байдаг шиг байгаам...
Холбоос
гэхдээ жинхэнэ уран бүтээлч хүмүүст хэн нэгэний санхүүгийн дэмжлэг хэрэг болдоггүй л байх гэж боддог... Ван Гог амьддаа зургаа хоолны мөнгөөр ч зарчихаж чаддаггүй л байсан... Кафка ч тэр өлөн зэлмүүн амьдарсаар бүх номоо шатаагаарай гэж гэрээслээд өнгөрсөн... гэх мэтээр... Блю Сан гээд арт галлери жүр үрийн зүүн хойно байдын... нэг байрны пудволын жижкен өрөө... зүгээр л подволь чигээрээ... модерн артууд тэнд үзэсгэлэнгээ их гаргадаг юм байна лээ... яг л тэр ядруу оромжиндоо л тэр бүтээлүүд жинхэнэ төгс утгаараа үзэсгэлэнгээ олж байгаа санагддаг... хэрвээ өөр нэг тансаг үзмэрийн танхимд тавьчих юм бол яг тэр бүтээл өөрийнхөө хэлэх гсн санааг хэлж чадахгүйм шиг санагддаг... Сэтгэгдэл бичих! СэтгэгдэлОруулсан:
sirus 15:25 2007-10-25
Жигжидсүрэн гуай ч мундаг л даа... би нээх мэдэдгүй байсын... нөхөр нэг хэсэг МНТВ-ээр дэлхийн кино урлагийн талаар нэвтрүүлэг хийдэг байхад нь үзээд их таалагдсан... тэр үед яг кинонд донтож байсан үе байсанг ч хэлэх үү... баньд нь гэж их дажгүй хүү байдаг... кино рок 2-р бол бас л мэргэшчихсэн гар санагдсан...
Холбоос
Сэтгэгдэл бичих! <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих!