Like water For chocoLate


Хотын амар амгалан

Оруулсан: 16:31 2008-01-04

Өчдөр, уржигдар хот маань амар амгалан байлаа. Кафе, баар, дэлгүүрт архи, согтууруулах ундаа зарахгүй.Гудамжаар машин тэрэг, хөл хөдөлгөөн багатай, хүн болгон бараг ажлаа тараад гэртээ хариад байгаа муу хаашаа юм. Эсвэл шинэ жилийн өмнөх их хөл хөдөлгөөнтэй харицуулхад хүмүүс бага байснаас надад тэгж санагдав уу? Ямар ч гэсэн Монголын уртаашаа ганц "Тэнгис" кино театрийн үзвэрийн билет олдохгүй алаан болж байна гэсэн. Тэгээд дээрээс нь цагдаа нар бараг амьдралдаа шахуу 2-хон өдөр ажлын цагаар амарч үзжийн гэж яриад байна лээ. Эрүүлжүүлэх, гэмтлийн хүлээн авах энэ тэр гээд шөнөдөө хүмүүсийн очи...

Холбоос

Дайн л бүү болоосой

Оруулсан: 18:12 2008-01-02
Магадгүй миний бичиж байгаа энэхүү зүйл эмзэг сэтгэлтэй хүний айдас байж болох юм. Гэхдээ би лав өнгөрөгч оноос маш их айлаа. Хувь хувьсгалд аль алинд нь. За юу ч гэсэн бага зэрэг тодруулах гээд оролдие. Хувь хүний үүднээс гэвэл бага зэрэг асуудал гарч азаар цаг тухайд нь шийдэж чадсанаар гэрэлт хорвоодоо амьдарч байна. Түүнээс юуг олж харсан бэ гэвэл Монголчууд маань эрт дээр үеэс хувьтай хүн хулгана жил үзнэ гэж зүгээр нэг толгой холбон бурж байгаагүй юм байнаа гэдгийг ойлгож авлаа. Уншиж байгаа хүмүүс юун сүржигнэдэг амьтан бэ гэж бодож ч болох л юм. Зөвхөн Монголд маань гэж батлахгүй ч гэс...
Холбоос

1 сарын 2

Оруулсан: 09:59 2008-01-02

Өнгөрсөн оноо дүгнэж ирээдүйгээ төлөвлөх цаг ирлээ. Амжилт бүтээл, уналт доройтол ээлжилсэн айхтар 2007 он байлаа. Энэ он маань ямар байхыг бурхан мэдтүгэй.

Ямар ч байсан төлөвлөгөөнүүд гаргаад ажиллаад байдаг хэрэг ээ. хэ хэ хэ.

 

 

Холбоос

Зохион бичлэг

Оруулсан: 11:50 2007-12-26
Манай ажлын нэг эгчийн охин нь хичээл дээрээ зохион бичлэг бичсэн гэнээ. "Ёотон" гэдэг нэртэй. Тэгээд ээж нь орой нь зохион бичлэгийг уншсан чинь "Гадаа бороо ордог. Бороо орохоор хүмүүс ёотон өмсдөг. " гээд бичсэн байсан гэнэ. Би ми багадаа юу гэж бурдаг байсан бол гэж бодсон инээд хүрээд байхын. Ямар ч гэсэн саяных шиг л маркийн юм бичдэг байснаа санажийн. Тэр бол тийм юм юм. Хүмүүс тэр үедээ тийм юм тэгж, тэгж тэгж хэрэглэдэг. гээд сунжруулангуутаа дуусчихна. Тэгээд тэрийг нь багш нээх үнэлэхгүй бол гайхаад үнэлбэл болох ёстой юм болж байгаа мэт аашлана. Тэгээд мэдэхгүй үг таархаар яадаг ба...
Холбоос

Хүсэл

Оруулсан: 17:05 2007-11-20

Яагаад? "+"," -" тэмдэгнүүд зэрэгцэн оршиж байдаг юм бол?? Сайн, муу, хүсэл, хясал, хөөрхөн, муухай, г.м. Бяд буюу хүн төрөлхтөн 2 хязгаараас ангижирч чадахгүй байгаа учир өөрсөндөө зориулж гаргасан бяцхан тайлбар гэсэн үгсийг бурхан багшийн сургааль номон дээрээс уншсан.  Тэгвэл дөнгөж өчигдөр орсон цас халтиргаа үүсгээд, халтиргааг багасгах элс, шороо дутмаг байгаа тухай мэдээг авч үзье. Дүүргүүдэд жилийн төсөвт багтаагаад их хэмжээний ?? мөнгийг уг ажилд зориулж хувиарладаг. Анхны цас орсон өдөр уг мэдээг цацуулж байгаа нь толгой нь эвтэйхэн ажилладаг дүүргүүдийн засаг дарга нарын ажил гэжу...

Холбоос

Сар шиг холын газар

Оруулсан: 16:36 2007-11-20

Яагаад гэвэл тэр бүргэд гэдэг чинь хэзээ ч тагтаа шиг амьдраагүй

Яагаад гэвэл тэр бүргэд гэдэг чинь хэзээ ч хэрээ шиг үхэхгүй

Бүргэд гэж хаанах үг юм бэ? Хэл шинжээч биш болхоор хэлж мэдэхгүй юм. Хаха би уул нь шүлэг ч л дээ. Гэхдээ бүргэд гэдэг үгийг сонсхоор хүчирхэг эрэмгий хамгийн гэсэн утгатай юм шиг санагддийн. Ингэж нэрлэгдсэн шувуу өндөр тэнгэрт дүүлэн нисэж, хүссэн амттанаа шүүрэн авч зооглодоггүй байсан сан бол энэ үг дээрх утгатай сонсогдохгүй ч байсан байж болох. Тахиа болох гэсэн бүргэд гэдэг нэгэн жижиг өгүүллэг санаанд орж байна. Энд тахиан дунд төрсөн бүргэд сэлж чадахгүй дэ...

Холбоос

Орондоо....

Оруулсан: 12:28 2007-11-20

Ойрд зүгээр орондоо орох завгүй ололдон булаалдсаар байтал өөртэйгээ ч ярьж амжихгүй юм. Өөртэйгээ юу ч ярилтай нь билээ. Цаг хугацааны үнэ цэнэ хэд байдаг юм бол? Амжвал тэр л биз амжихгүй бол тэр л биз гэж болдгүйн болуу. Гэхдээ цаг хугацаа гэдэг үнэхээр  өчүүхэн богинохон юмаа, сая 25 хүрчээд нээх удаан амьдарцан юм шиг санагдаад байсан чинь, 25 жил гэдэг байтугай 2 дахин их амьдарсан байлаа ч асар богино гэдгийг мэдрэх шиг . Аймар завгүй, асар завгүй амьдрахиймсан. Завгүй гэдэг чинь их өрөөсгөл юу хийгээд завгүй гэдэг нь гол байх л даа. Сая мессенжерээр үнэн тэнэг асуулт сонссдог байшд. -М...

Холбоос

эмгэнэл

Оруулсан: 15:11 2007-11-13

Ум мани бадми хум. Ж.Наранцацралт жолоочийн хамт аян замд явж байгаа осолд орж таалал төгсөв.Эх дэлхийдээ эргэж төрөөрэй.  

Холбоос

Балхаад ухраад урагш давших хүч нь дутах уу?

Оруулсан: 09:33 2007-10-30

Хагас сайнд Балхжав 2007 тоглолт үзэв. Жилээс жилд сайжраад байгаа юм уу? Би эсвэл энэ жил өндөр сэтгэгдэлтэй үзсэнээс боловуу? 9 дэх удаагаа хийж буй тоглолтоос би 5 -ыг үзсэн байна. Яагаад өндөр сэтгэгдэлтэй байсан бэ гэтэл түүний Өнөөдөр дээр гарсан ярилцлагыг уншсан, тоглолтын өмнөх бэлтгэл ажил энэ тэрээ ярьсан жирийн л нэг ярилцлага гэхдээ түүний ярилцлагаас би хөгшрөхөөс өтлөхөөс айж байгаа айдсыг олж харлаа. Олж харах ч гэж, зүгээр л тэгж санагдав. Азаар ч гэх юм уу би тэр хүнтэй нилээн дээр үеэс холбоотой явжээ. Намайг анх оюутны ширээн дээр төөрч явах үед дадлага хийх нэрийдлээр тэнд...

Холбоос

Бас л ....

Оруулсан: 14:30 2007-10-25

Бас л Жигжидсүрэн гуайн ярилцлагыг уншаад төрсөн бодол. Үнэхээр ухаантай сайхан хүн байна лээ, нэгийг уншаад ,нөгөөх эргэцүүлхээр үг бүр нь өөрийн гэсэн олон талтай. Би яадагч байсан маш их мөнгөтэй болох хэрэгтэй , зүгээр нэг хэрэгтэй ч бус маш их хэрэгтэй юм байна гэж бодсон. Би өөрөө хэдийгээр эрдэм шинжилгээний ажил хийгээд нэг зүйлийг улайран судлаад байж чадахгүй, эсвэл урлагын сайхан бүтээл бүтээж, яруу найраг зохиогоод, уран зураг зураад сууж чадахгүй байж магадгүй ч хэрвээ би мөнгөтэй болох юм бол чаддаг хүнд нь хийх боломж нөхцлийг олгох боломжтой болох юм шиг санагдсан. Тэдэнд талхн...

Холбоос

ардчилал бидэнд юу авчирав.

Оруулсан: 13:56 2007-10-25
МУУГЗ Жигжидсүрэн найруулагчийн Гялбаа-д өгсөн ярилцлагыг уншив. "Ардчилал бидэнд сэтгэхүйн эрх чөлөөг авчирав" . гэжээ. Сэтгэхүйн эрх чөлөөндөө бахардаад уначихгүй, бүдрээд өндийж чадахгүй, гарц олж чадалгүй галзуурчихгүй бол үүнээс үнэтэй, үүнээс сайхан юм гэж юу байхав дээ.  
Холбоос

Brand Mono - YOU

Оруулсан: 10:23 2007-10-23 Cool
 

Хувцасны брэнд энэ тэр гэж л мэдхээс толь бичиг мичгээс брэнд нэрийн утгыг тогтоогоогүй билээ би. Саяхан ажлын ойролцоо байх, “Найра” кафенд орж тамхиа нэрээд л сууж байтал, “Бизнес вик” сэтгүүлийн саяхны дугаар байв. Гоё зураг байж магад гээд эргүүлж байтал ”Брэнд Юү” гээд гарчигтай Майкл Дугласын дүү хүүхний бичсэн нийтлэл өгүүлэл ч юм уу нэг тиймэрхүү юм байв. Зохиогчийн эх сурвалжийг дурьдсан тул хууль зөрчөөгүй гэдэгтээ бат нот итгэж байна. Утга нь нэг иймрэхүү, чи бол өөрөө нэг брэнд шүү. Би ч энэ үгийг умшаад, өөрөөрөө аягүй бахархав. Би нээрээ брэнд юм байхдаа БТ гэдэг брэнд гого го...

Холбоос

Хувцас

Оруулсан: 09:50 2007-10-22
  Түмний нэг болж яваадаа их баярлахым. Яваа биш төрсөндөө хэх. Жаахан байхдаа тэгдэг байсан, баавгайн чих тоглодог байсан. Эсгүү бол дүүгээ хараал ээж, аавынхаа авч өгсөн хувцсыг голох шилэхээ ч мэдэлгүй өмсдөг байсан, ээжийгээ би тандаа хайртай гээд тэвэрч аваад үнсэж чаддагүй тийм хүмүүжлээр хүмүүжсэн гэх зэргээр ярихад нь би бас ийм л явсиймаа гэж яруу төгөлдлөөр бодох. /Шүлгийн мөрнөөс зээлдэв./

 Хувцас гэснээс хэзээ хувцасны хоббитой болсноо санахгүй байна./Хоббит гэдэг уул нь бижкэн күмсүүдийг хэлээд байдаг биз дээ. Оостин пауер дээр/ Уг үндсээр яривал эмэгтэй хүн болж төрснөөс авхуул...

Холбоос

Байна ба байхгүй

Оруулсан: 09:36 2007-10-22
 

Байна ба байхгүй

Байшинд суудаг байжээ

Байшин нь гэнэт нурж гэнэ

Байна хаалгаар гарч гэнэ

Байхгүй цонхоор үсэрч гэнэ

Байшинд хэн дарагдсан бэ?

 Хариулт нь БА

 А гэхдэ, энэ миний гол ярих гэсэн үг биш. Миний амьдралыг үзэх үзлийг энэ хэдэн хүүхэд багачуудын хөгжөөнт тоглоомын мөртүүд тодорхойлоод байгаа юм байна. Байгаа байхгүй гэдэг чинь өөрөө хоёр туйл юм аль аль нь боломжит, надад бүх юм байгаа бас бүх юм байхгүй. Энэ миний тухайн өдрийн сэтгэлийн синдромоос шалтгаалдаг. За үүнээс урган сэтгэлийн синдром гээч нэг ойлголт гарч ирж байгаа юм. Сэтгэл гэдэг бол хүнд байгаа хамгийн дээ...

Холбоос

Эр зоригт манай үеийнхэн

Оруулсан: 11:38 2007-10-18

Энэ нийгэмд иргэншиж яваа манай үеийнхэндээ зориулж дараахи өгүүллийг бичие. Үе болгонд өөрийн гэсэн хүсэл, зорилго, мөн дарамт байсан л биз. Би өөрийн амьдарч буй нийгмээ бичмээр байна. Өнөө өглөө би нэг удирдлагын өрөөнд явж ороход хувийнхаа нэг зүйлийг надаар хийлгэхийг хүсээд, хийлгэх бас биш юмаа, хүнээр захиалж хийлгэж байгаа зүйлээ  надаар хянуулахыг хүссэн бөгөөд хугацаа нь өнгөрчихсөн, нөгөө хүнээс би шаардах тоолонд гадаад, эсвэл хөдөө явсан гадэг шалтгаанаар надад олдохгүй тэгээд ч би хяналт тавихаар жижиг гар биш мундаг том хүн учраас би ч нэг их сүрхий шаардалгүй, /за за миний бур...

Холбоос

Оруулсан: 10:59 2007-10-18
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
Холбоос

Эрдэнийн сан Субашидаас

Оруулсан: 14:26 2007-10-16

Үгүй ядууд өглөг өгөх нь баялагын дээд

Үнэхээр санаа амар нь жаргалангийн дээд

Үнэн эрдэм сурсан нь чимгийн дээд

Үргэлж хуурмаггүй хүн нөхрийн дээд

Эд малгүй атлаа дэмий сайн идээ, хувцасанд дурлах

Эгнэгт бусдаас гуйх атал дэмий дээгүүр сажлах

Эрдэм билэггүй атлаа дэмий ном булаалдах

Энэ гурвуулаас хамаг будын инээдмийн орон

Үнэн сайн эрдэмтэнд олон хүн дурлах

Үнэхээр сайн эрдэм сурах нь өөрийн хичээлээс болох

Өөрөө хичээж эрдэм суралгүйгээр

Өөр бусдад дэмий атаархавч юуны тус

Идэр залуу гуа үзэсгэлэнтэй эрхэмсэг боловч

Илэрхий эрдэмгүй бол олны дотор үзэмжгүй

Яруу ду...

Холбоос

Оруулсан: 09:48 2007-10-16

Найз болоход олон жил хугацаа шаардлагатай

Найзаа алдахад цаг хугацаа хэрэгггүй /Хятад ардын үг /

Холбоос

Зам+Том оврын автобус

Оруулсан: 14:36 2007-10-10 Эмзэглэл

Замын бөглөрөл түгжрэл их байгаад бухимдсан нэгэн блогчны тэмдэглэлийг уншаад, энд өөрийн бодлоо бичие. Юунаас эхлэх үү? Энэбиш агсан /УИХ-ын дарга/ "Мянганы зам"-ыг эхлүүлсэн гэлцдэг. Зам дагаж амьдрал явдаг. Улаанбаатар хотын зам засварын энэ зуны тендерт 7 компанид эрх олгож хотын замыг шинэчлэн сайжруулхаар 1 тэрбум?? төгрөг төсөвлөсөн. Эдгээр компаниудаас 25-р эмийн сангаас хороолол руу өгсдөг болон 5 шарын Баянхошуу руу явдаг Зүүнсалаа? -ийн зам 2-ийг засах компаниуд техник тоног төхөөрөмжийн гачигдлаас шалтгаалан зам биш там тавьсан байсан." Нарны зам "  шиг аятайхан зам тавьчихдаггүй ю...

Холбоос

Хайрын тухай

Оруулсан: 11:10 2007-10-10

Өнөөдөр нэг найз маань мессенжертээ Хайр гэж юу юм бэ гэдэг статус тавьчихаж. Хайр гэдэг чинь Ойлголцол шд найзаа гэтэл чинийхээр тийм гэжүү, минийхээр хүндлэх, итгэх энэ тэр гээд баахан юм хэллээ. Манай нэг найз саяхан найз охиндоо хаягдсан, экс герлфрэнд -Хайргүй, чиний хайр гэж юу байдаг юм, шижгийн юм энэ тэр гэж хүртэл найзыг маань хэлээд хаяад явжээ. Найзыгаа сэтгэлээр өргөх гэж бид цаад охин чинь даварсан байнаа, бүх юман дээр чи буулт хийсээр байгаад бүүр давраачихаж энэ тэр гээд баахан л сургамжлав. Зөөлөн зант найз маань бүх юмыг нь хүлээн зөвшөөрсөөр байгаад нөгөөх нь толгой дээр нь...

Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->