![]() |
Like water For chocoLate |
![]() |
![]() | |||
Юу ш дээ өнөө, хүнийг доош нь хийх тухай.Бичсэн: 09:33 2007-04-16
Хэхэ, би ер нь төрхөөсөө их өөнтөгч муу зантай төрсөн хөөн юм байгаан. Ойрын үед даанч сайн илрээд байгаам л даа. Ингээд би миний хэдэн туйлшрал гэсэн юм бичье гээд сууж байна. 1. Шаал дэмий нэг туйлшрал "Чио Чио Сан" дуурийн Монголд тавигдсаны 40 жилийн ой болох гэж байгаа гэнээ. Яахав би нээх их гэгээрсэн хүн биш учраас дуурь муурь үздэггүй юм. Үзвэл бас нэг ойлгох эсэхээ бас сайн мэдэхгүй. Тиймээс дуурийн тухай бичих гээгүй нь ойлгомжтой байгааздээ. Сүүлийн долоо хоногт сонин хэвлэлээр "Чио Чио Сан" дуурийг ёстой өнөө социализмын үед найзлаж байсан Оросуудаас болж бид нар Мадам Виттерфли гэхгүй "Чио Чио сан " гэж шаал утгагүй нэрээр нэрлээд байсан юм байна гэсэн ухаарлын мэдээ цацагдах болжээ. Тэгээд одоо 40 хүрхээр нь өрөвдөөд нэрийг нь сольж Мадам Виттерфли гэж дуудхаар болж байна гээд л бичдэг болсон байна.. Би их өргөн мэдлэгтэй хүн биш ч дээр дурьдсан нэрнүүд өөр өөр хэл дээр л болхоос адил утгатай гэдгийг нь нэг гадарлаад байгаа. Тэгээд ч Цэрэндулам гуайн дуулж байхыг хархад Кимоно өмсчихөөд л дуулаад байдаг. Гэтэл Оросууд тэгж буруу нэрлэж байсан гэснээс болж бид 40 хүрсэн хатагтайн нэрийг өөрчлөх хэрэг байгаа муу. Өөрчилбөл ядаж Эрвээхэй хатагтай гэж болохгүй юм уу. Эсвэл Мадам Баттерфлай гэх ёстой ч юм уу. Ер нь Оросууд яагаад Мадам Бабочка гэж хэлээгүйн бол. Чихэнд чимэгтэй нэрнээс салгаж нэрлэх хэрэг байхгүй л гэж бодож байна. нөгөө нэг Улаанбаатар хотыг Чингис хаан хот гэж нэрлье гээд байдаг шиг л санагдаж байна. 2. Миний 2 дох туйлшрал С1 ТВ-ээр Т-цаг гэдэг нэвтрүүлэг явдаг. Тэнгис гэдэг залуу хоол хийхийг бид нарт зааж өгдгийн. Та нар мэдэх байх. Хийж байгаа хоол унд нь бол ярих юм байхгүй гое байдаг л юм.Ямар сайндаа нэг удаа би тоортны крем зуурч харуулсныг нь зүүдэлж яг адилхан боллоо гэж сэрэх вэ дээ. хэхэ. Би чинь гэртээ амралтын өдрөөр голдуу ээжтэй хамт Тв үзэж хүн муулах ажлыг хийж суудаг болхоор өнгөрсөн амралтын өдрөөр ч мөн адил сууж байлаа. Т-цаг гарч Тэнгис маань хоолоо хийж байна. Нэг зүйлийг хэлхээс өмнө баахан оршил яриадхий. Өмнө нь ээж бид хоёр уг нэвтрүүлгийг үзэж суухдаа Би ээжид энэ залуу яасан муухай шүдтэй юм бэ тээ гэтэл ээж- Хоол хийж байхад шүд ямар хамаатай юм, Хөөрхөн л хүү байна гэхээр би мөчөөгөө өгөхгүй муулж байсан юм. Тэгтэл яаг хүнд муу санахаар өөрт гай ирдэг гэдгийг илрэл болж би хиймэл шүдээ тэр дор нь хугалсан. Хихи. Тэгтэл өчигдөр Тэнгис шүдээ огт гаргаж ярихгүй байхаар ньгайхаж байтал хэн нэгэн надархуу гар шүд нь муухай гээд хэлцэн юм шиг байна лээ. Тэгээд бүүр яриан дундаа хэд хэдэн удаа над шиг муухай шүдтэй юмыг хэн тоохов, Дахиад нэг шүд уначих вий дээ гэхчлэн ярьж байсан. Балай юм дахиж түүнийг муулж байхгүйээ. Гое хоол зааж өгч байхад нь өөр юмыг нь хараад ...Тэнгисийгаа дэмжинээ. 3. Дуучид Ээж бидний санаа нэгдэн муулдаг зүйл бол олон тооны дуучид юм. Бүүр бүх ТВ дээр гарна шүү. Чадал чансаатай хэдхээн дуучдыг эс тооцвол Монголын дуучдыг чөтгөр аваасай гэж хэлмээр санагддаг юм. Үнэхээр хувь хүн дуу дуулахгүйгээр амьдарч чадахгүй энэ тэр бол одоо караокед ороод орилж болдгүй муу, заавал нэг зурагтаар гарч хүний хараал идхийн оронд.. 20-р зууны 25 шилдэг дуу ч гэлүү дээ. Нээх сүрхий нэрт даржин тоглолт зурагтаар үзлээ. 25Тв-гээр гарсан юм. Тэгээд бүгд урьд өмнө нь хүн дуулсан дууг дахин дуулхыг оролдсоноос боловуу. Их муухай дуулж байсаан. Суваг эргүүлтэл дуучин Хонгор дуулж байлаа, бас дуучин Энхзулын хүү нь бас нэг дуучин юм байх . Одоо энэ чадалтай чадалгүй орилж хашгирч байгаа гаруудын хүүхдүүд бас дуулаад унавал ирээдүйд яана даа л гэж бодогдсон. Дуучид өөрсний хэр чадлаа мэдэхгүй Тайлан тоглолторхуу юм хийдэг , Нөгөө тоглолтыг нь зориод үзэх хүн ховор тул танидаг хүмүүстээ зараад өг гэж шантаажилдаг. Саяхан Хөгжмийн зохиолч Цэцэрлэг билүү дээ. Нөхөртэйгээ хийсэн тоглолтын билетийг манай ажлаас шахаж байсан Зүгээр шахна гэж байхгүй л дээ. Цалин буухаар мөнгийг нь суутгаж авч эд нар новшроод. Ажлын нэг ах манай ажлынханд бүгдэд нь шахсан билет илүү гараад Бөхийн өргөөний гадаа зарах гээд очсон чинь бидэнд 8000-р шахсан билет нь 2000 болчихсон байна гэсэн тэгээд 2000 р зархаар үлдсэн мөнгийг нь хэн төлөх билээ гээд аваад ирсэн гэж ярьж байсан. Хүмүүс бас мэдэж үнэлж байх хэрэгтэй өөрснийгөө, хэн ч мэдэхгүй нэг дуучин тоглолт нь 8000 гэцэн явж байхыг харж л байсан. Бас нэг юм нэмж хэлхэд дуучин хүн үзэгчидээ хүндэлж хүний нүдэнд аятайхан харагдах ёстой гэж боддог. Нээх аймшгийн царайлчихаад өөрийгөө үзүүлнэ гээд явдаг хүмүүсийг ойлгохгүй байна. Магадгүй би аймар өөнтөгч болхоороо тэгж хардаг байж болох боловч дуучид гадна үзэмждээ анхаарч байгаасай гэж хүсж байна. Өмнөд Солонгост царай муутай боловч сайхан хоолойтой бол царайлаг хүмүүсийн ар талд хоолой хийгээд тайзны ардаас дуулдаг гэж сонсож байсан.Хамгийн хүмүүсийн сайн мэдэх жишээ бол Өвлийн хайрын дуу киноны дууг дуулдаг дуучин бөгөөд дандаа тайзны араас дуулдаг гээд Япончууд урьж авчраад илээр дуулуулж байхыг нь харж л байсан. Нээх царай муутай биш боловч, хэхэ, шүд муутай хүн байсан.
СэтгэгдэлОруулсан:
tungaamaa 10:04 2007-04-20
Юки- юм уншаад альных нь талд орхоор шийднэ гэдэг чинь өөрийн бодол шдээ.
Холбоос
Сэтгэгдэл бичих! ЖавхланОруулсан:
yuki 20:24 2007-04-18
Жавхлан чинь харин ч таалагдсаншд. Гэхдээ надад таалагддаггүй юм бараг байдгүймаа. Дээр Баясгалан таалагдаад, шударга санагдаад хөөрхөн юм бээ яасан гэж бодоод байсан чинь бүх хүн муу хэлжийсэн шд. Ааш муутай, айлгүй, өглөө босоод цай чанаад өгчихгүй муу Алтаантүрүүд гээд л амтай болгон муу хэлээд байхаар нь за тийм юм байлгүй гээд хөөрхөн байсныг нь болиулцийн.
Холбоос
Тэгээд сүүлд Жавхлангийнд Алтантүрүүтэй хонохдоо за ааш нь гайгүй юм байна. Гараараа гурил элдээд хоол хийгээд өгчихөж байна. Өө өглөө босоод хамтдаа цай чанаад уучихлааа. За за сайн залуу байнашдээ ерөөсөө гээл бодцон. Тэгээд сая чиний бичлэгийг уншаад сайн гэхээ болий гэж бодсон чинь Legacy-ийн бичсэн уншигдаад сайн хэвээрээ үлдчихлээ. хэхэхэхэ. нэээх тэнэгээ би өөрийн гэсэн бодолгүй тэээ. Сэтгэгдэл бичих! <i>Сэтгэгдэл</i>Оруулсан:
Legacy 15:54 2007-04-17
Жавхланг би тийм яриа хөөрөө муутай залуу гэж бодохгүй байна. Дээр нэг сайн явах санааных гэж нэвтрүүлэгт орохыг нь харж байсан. Сурвалжлагчаас их шалтгаалдаг байх. Тэгэхэд мань эр бол маш дажгүй яриа хөөрөөтэй залуу санагдсан шүү, Бүр аюулын ухаалаг юм ярьж байсан. Алтантүрүү тэгээд ямар ч хүнийг унтраачаад байхым даа.
Чи бэлэн сайхан монгол үсгийн бичигч байсаар байхад монгол үсгээр бич л дээ. Хичнээн сайхан уншихад урамтай гээч.
Холбоос
Зассан: Legacy хэзээ: 2007-Apr-17 07:58 Сэтгэгдэл бичих! СэтгэгдэлОруулсан:
tungaamaa 17:01 2007-04-16
Harin tiimee. bi odoo shaal har inergitei yumaa baaahan hun muulchij hehe. Za yahav dahiad muulchii. Javhlangyn gert ni ocson chini nadad eruusuu taalagdaaguiee, yahav duu duuldag bolhoor ter hund yarih shaardlaga gardgui bj bolno. ter gehdee jaahan medeeleltei baij, hunii am daguulshiin bish uuriin uzel bodloo ilerhiileh hemjeeny medlegtei baih yostoi gj bodoj bn. Altantyryyg yum helenguut l barag ygiig ni davtaj heleh geed bsnuu? yasn buu med.Hedii hov jiviin chanartai ch gesen Javhlan eejiin ajliin hunii mashinyg Hammer-raa shurgecheed ter dariudaa bi toglolttoi yaarj yavna zaawal hohirlyg chini baragdyylna geed guij yavchihaad daraa ni tsagdaa deer 'Namaig aldar tsuutai, mungutei bolhoor ene hun hudlaa yarij mungu avah gj bn geed bn ' geed bichsen bsan gesen shoo.
Холбоос
- Bayasgalan bas neg ydaa manaid togloltyn bilet shahahdaa suudaltai bilet bish shatan deer syyh iluu hevluulsen biletee shahsan bsan gene lee. Enuugeeree Yu heleh gesen be gevel nuhduud saihan hor nairuulj bayajij bga yum uu daa gej bodoj bn. Сэтгэгдэл бичих! СэтгэгдэлОруулсан:
lazulum 12:44 2007-04-16
хэ хэ би бас аймаар өөнтөгч болохоороо хавийн амьтанд өөрийгөө хичээ гэж загнуулаал явжийн. хааяа даа өөрийгөө загнаал.
Холбоос
харин Жавхлангийн хувьд бол би аймаар " хайртай " шд. Сэтгэгдэл бичих! СэтгэгдэлОруулсан:
Legacy 10:53 2007-04-16
Oo sorry. Дээдэх зочин би байсан шүү. Лог ин хийхээ мартчихаж.
Холбоос
Сэтгэгдэл бичих! СэтгэгдэлОруулсан:
Зочин 10:51 2007-04-16
Хахаха Тунгаа зүгээр чиний яриж байгаа стилл чинь хөөрхөн санагддаг. За дуучид этэр ч үнэн байх шүү. Хоолоо олж идэх гээд өрсөлдөөний шуургыг сөрж яваа улс юм даа. 30 жил дуулаад олигтой амьдарч чадаагүй үнэхээр сайн дуучид бишгүйдээ л байдаг. Харин сүүлийн үейин зохиолын дуучид яаж ингэж асар богино хугацаанд хөлжиж баяжиж чадваа. Жавхланг хөгжимгүй гэртээ дуулж байхыг сонссон. Сүйд болоод байхаар санагдаагүйшд.
Холбоос
Сэтгэгдэл бичих! <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |
Сэтгэгдэл
Ер нь бол амаа билүүдээд сууж байгаа Тунгаамаа гайхалтай л байна. Чиний аманд өртөхгүй байхын төлөө хичээнэ ээ.
Саяхан Пентатоникоор нэг ийм юм сонссон уу? Хэн билээ... 2, 3 клиптэй ... нэг залуу дуучин... юу билээ.... Тэр эхнэртэйгээ Пентатоник дээр ирээд ярилцлага өгч байна. Хувцаслалтынх нь талаар асуусан зүгээр л хариулж байх юм. Тэгсэн эхнэрээс нь асуусан чинь.... Эхнэр нь :
- Од хүний эхнэр чинь тэгээд л хувцасан дээрээ анхаарахгүй бол болохгүй юм байна ш дээ.... гэхэг байгаа. Тэрийг нь ядаж байхад таньдаг хүн байхгүй гээд боддоо...
Сэтгэгдэл бичих!