Like water For chocoLate


Анхны хайр

Бичсэн: 18:25 2007-04-16

Хүмүүс одоо анхны хайр майраа бичээд хорхой гозогнуулааад байхийм. Би ямар нээх анхны хайргүй ч хүн биш бичий л даа. Яахуу. 4-р ангид байсан байхаа.1 ангийн дээр,  5-р ангийн нэг шар баньд манай сургуульд байдаг байсийн, би яджийхад шар хүнд жигтэйхэн дуртай, харангуут л тогонд цохиулсан юм шиг шар өнгөнд нь нүд гилбадаг байж билээ. Тэгээд л эмэгтэй юм чинь ямар өдөөд гүйх биш хараад хааяа хааяа  тогонд цохиулдаг байсийн. Нээрээ одоо бодход нэр нь ч царай нь ч орж ирэхгүй нээх шар өнгөтэй бандь л булан тойроод яваад байсныг санаж байна. Одоо хаана хэнийг гэрэл цохиулаад ячвж байгаа болдоо. Нээхр гое анхны хайр биш байна л даа. Яахуу. Гэхдээ цаад чинь өчнөөн удаа дайралдах гэж жорлон ордог байсийм даа.

2 дах анхны хайр гэж болхиймуу үгүй ю.Нэг удаа байжийсан чинь Backstreet boys хамтлаг гарч ирээд манай найзууд охидууд бүгд нэг нэгээр нь өмчилж дурлаваа. Би ч яахав эзэрхэг түрэмгий зангаараа хамгийн түрүүнд Хөөрхөн Никээ сонгож дурласан. Тэгээл манай найзын эгч нь гадаадаас кассетийг нь явуулцан нөгөөхийг нь гэрт нь орж хамт сонсож баахан суув. Дурлаад, дурлаад ханахгүй ээж аав 2-ыг юманд явцан хойгуур эгчээрээ үсээ Ник шиг тайруулж энэ тэр кайф авлаа шд. Ээж аав 2 ирээд жаахан загнасан болхоос би ч уул нь баяртай л байсан л даа. Үс жаахан шардууг хэлхүү. Ник шиг буюу Иван шиг тайруулхаар яг адилхан болжийгаам чинь. Үс ургасны хирээр Никээ мартаж дараагийн дурлалдаа шилжлээ.

 Намайг хэдтэй байхад ч билээ. Нэг "Элсэн цаг" гэдэг кино зурагтаар гарч байсийн. Гол баатрын мафи царайтай аймшгийн форнод дурлаад сүйд майд болж байж билээ. Пак Тэ Сү гэдэг нэртэй.Би дотроо ёстой "Эр хүн гэж энийг л хэлдэг байх даа. "эд нар гээд бодчихсон. Нөгөөх нь яджийхад бослого, мослого удирдаад найз хүүхэн мүүхнээ ч тоохгүй эх орноо аврах гээд байгаамуу хаашаа юм. Одоо бодход би түүний бүргэд шиг харцанд дурласан байна лээ. Миний хайр дурлалаар "Чиний зураг" сониныхон бизнес хийцэн аймар том 2 нүүр плакат гаргаваа. Нөгөөхийг нь би худалдаж авч өрөөнийхөө хаалганд нааж энтэр. Манайд бараг тэр зураг 3-4 жил болсон байхаа. ээж аав эднүүс манай хүргэн эд нар гээд хальт эгчийг хөөргөөстэй. Би тэгээд сүүлд нь харийн хүнд дурлаад нэмэргүй юм байна гэдгийг ойлгосон л доо.

 Одоо Анхны үнсэлтийн тухай бичье.8-р ангид байсан , тэр үед Манай ангид нэг дадлагын багш ирээд  хичээл заадаг байсан. Зайлуул тэр үед  дадлагын багш гээд сүйд болдгоос биш одоо бол нэг бацаан л байгаан. Нэг удаа би ангийн хаалга онгорхой, завсарлагаан дуусцан яг орох гээд явжийсан. Онгорхой хаалганы цаана юу байгаа мэдэхгүй дайраад орсон чинь өөдөөс нөгөө дадлагын багш чинь гарч ирээд тэгээд нөгөө багш гэж нэг юм тэр үеийн над шиг тагжийсан юм, тэгээд нээх хар царайтай миний дургуй байсныг хэлхүү яг өндөр намаараа адилхан өөд өөдөөсөө дайраад миний урууланд, нөгөө нэг юмны уруул шүргэцэн. Муухай орилоод жорлон луу гүйцэн тэгээд яасныг бүү мэд.Хэхэ. Худлаа худлаа яах юу байх вэ дээ, уруулаа л баахан угаасан , дараа нь хархаас дургуй хүрээд байсан санагджийна. Тэгээд л анхны үнсэлт минь дууссан юм.

Сэтгэгдэл бичих!

Оруулсан: Зочин 22:23 2010-10-15
ikik;'
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: buugii 10:32 2007-07-09
Хүү лав л хошуу нь урагшаа... Тунгаамаа чинийх ч гэсэн урагшаа талдаа ш дээ....
Нугас гэхэд хаашаа юм гэхдээ л .... хэхэ
Би та нараас азтай юм байнөө. Миний анхны үнсэлт микроны арын суудал дээр найз охин бид хоёрын хооронд болж байлаа. Тэгэхэд чинь дөнгөж 10 төгсөөд байсан юм байна. Ядаж байхад анхны хайр гэж байгаа......
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 11:02 2007-04-19
Хахаха Юки-г дэлдыг хардаг далай лам гэж өргөмжлие. Намайг бас Хүүг нугасан хушуутай гэдгийг 2 үг солиод л мэджийшд зүгээр Хээгхэгхэхэ
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Legacy 10:35 2007-04-19
Хахахаха юүки яг голоор нь аваад хаячихжээ. Нугасархуу улсууд байна. Гай таарч үнсэлдсэн улсууд бас нугасан хошуутай.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 10:21 2007-04-19
Yuki hahaha bi chamaig duuraij bichsiishd barigdtsanuu hahaha
Холбоос
Сэтгэгдэл бичих!

анхны үнсэлт

Оруулсан: yuki 20:12 2007-04-18
хэхэхэ, яанаа ямар замбараагүй юм бээ та нар. Угаасаа л хүнүүс чинь уруулаа хамгаалжийх ёстой байхад чинь. Хаалга онгойнгуут л уруул, усаар байлдангуут л уруул урд нь явжийх ер нь юу гэсэн үг вэээ та нар одоо. Нугасан хушуутай хүмүүс шар өнгөнд дуртай байдаг гэсэн дүгнэлт хийчлээ шүү би.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

адилхан л юм байшд.

Оруулсан: xvv 19:51 2007-04-17
Яджийхад яасан адилхан юм бэ.. Минийх тэхдээ арай эрт байсым байна.. тэгээд шар өнгөнд нугасгүйээ.. өөрөө тас хар болохоор тэгдийм шиг байна Wink Миний анхны үнсэлт бас миний аймар дургүй нэг аймшгийн өндөр охинтой ангидаа усаар байлджийгаад болжийж билээ. Яажийгаад ч тийм өндөр нам хоёр юмны уруул таардын. би ч угаагаагүй хэлээрээ нэг долоогоол болцон Wink

Нээрээ хөвгүүд бол spice girls-г би нөгөө МелБ хар арьстайг нь өмчилж авч байлаа гэж Wink
За худлаа ярьсын яасан итгэцэн үү? Tatajunah
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Legacy 16:03 2007-04-17
Хахаха анхны үнсэлт бол золоор юм болчихсон байшд. 2 уруул нэгэнт шүргэлцсэн болохоор анхны үнсэлт байлаа гээд түүхэнд зүй ёсоор тэмдэглэгдэх юм байна даа.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Зочин 09:19 2007-04-17
Lol. Би ч тэрмуу НИК-д чинь дурлажийсийшдээ...гэхдээ үсээ тайруулаагүйг бодоход чамаас арай л бага юм шигээн, харин өрөөний хананд том зураг хадчаад орой унтахдаа харна, өглөө сэрээд харна...хамт амьдарч байгаа л гэсэн үг...тэр үед яагаад тэгэж нэг нэгээр өмчилж авдаг байсын болоо, манай 3 найз бид 4 бас тэгжийсийм...хэн нь өмчлөгдөөгүй үлдэж байсын бол доо лол.

Friska.
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax