Like water For chocoLate


Охид

Бичсэн: 11:24 2007-05-31
Ойрд юм хум бичсэнгүй. Охидын тухай хэдэн үг бичдэг юм билүү. 60,000 эмэгтэй илүү энэ тэр гэж нуршихгүйэ. Зүгээр л өнөөгийн охидын гадна өнгө төрх тэдний зан төлөвийн тухайд хэдэн үг хэлье. Хаанаас ч билээ дээ. Нэг хүний ээж нь бидний үеийн охид царайлаг биш байсан ч их дэг журамтай, хүнийг хүндэлдэг байсан юм, одооны охид царайлаг сайхан болсон ч хүнийг хүндлэхээ болиод янзан бүрийн ааш авир их гаргадаг болсон гэж хэлсэн тухай уншиж байсан. Өчигдөр такси бариад явж байтал жолооч гуай одооны охидууд их сайхан болсон тухай мөн ярьж байсан 3 жил гадаадад байсан тэр залуу замын хажуугаар надад зориулаад эгнээгээд зогсчихсон юм шиг сайхан охидууд гар өргөөд зогсож байдаг болж. Шаал өөр болчихож гэж байсан.Метрополис гэдэг диско баарны нээлтэд найзын төрсөн өдөр далимдуулж орж үзэв. Урьд өмнө нь найз нөхдүүд охидууд аймар гоё болчихсон гэж ярихийг анзаараагүй байсан би тэр бааранд ёстой амаа ангайж шүлсээ гоожуулна гээч болов. Нарийхан гуалиг цэмцгэр хөөрхөн охидууд маш их явж байна лээ. Банди нар нь ч мөн адил хөөрхөн банди нар хихи.  Би бүүр санаа зовсондоо найздаа  яанаа мань мэт эднүүст хөгшин харагдаж байгаа болуу гэж асууж үзлээ. Уг нь бас өөрийгөө их дажгүй гэж боддог, бас дээр нь төрсөн өдрийн партид зориулаад аминхандаа гоёчихсон явсан болхоор өөртөө итгэл дүүрэн байвал байхаар байтал тэр олон гял цалуудыг хараад өөрийн эрхгүй тэгж бодовшд. Баба юм. Тэр диско барыг сурталчилхад дижи нь гоё дуу тавьдаг юм байна лээ. Транс мранс сонсож чаддаггүй гээд ёндогноод байсан чинь өчигдөр ёстой нэг шавайгаа ханатал бүжиглэв. Гэм нь цагдаа нар нээлтийг отож байгаад дайралт хийсэн болтой юм. 2 удаа бүжгийг таслан зогсоож бидний хэдэн нөхөд гархаас аргагүй болсон. Зан төлөв мөлөв гэснээ юу  ч биччив дээ бүү мэд.
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: dvd 01:55 2007-06-01
хоолны хамгийн амттай хачир нь өлсөх... гэнээ...
балай юм юу бодож байгаад юу бичээд байнаа...

нээрээ сайхан гунхсан хүүхнүүд гудамжаар дүүрчихсэн чинь цаадах чинь тэрнээс илүүг хайгаад эхэлсэн... нүдэнд үнэхээр хөөрхөн охин маш ховорхон харагдах юмаа.. Бас Япон охидуудын тэр хөөрхөн байдал яагаад Монгол охидуудад байдаггүй юм болоо... мэдкүй тэхдээ л хөөрхөн сайхан л даа... цаанаа л нэг юмаа нуусан, багтай санагдаад байдаг.. Уржигдар харин интернетийнхээ төлбөрийг тушааж яваад нэг хөөрхөн охин харсан... танилцдым билүү гэж бодоо л комби боловсруулкээд байжийна..
Тэр цэцгэн дээр суугаад нисээд явдаг гэдэг зүйрлэл хөөрхөн болжээ.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: lazulum 17:35 2007-05-31
заавал тэднүүсийн үг байх албагүй гэж боджийнаа.


манай өвгөн багшийн өвгөн найз нь сайхны өмнө харц буруугүй ээ хө гээд эмгэнийхээ дэргдэд охидийг эргэж хараад яваад байдаг гэсий шд хө.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: yuki 17:31 2007-05-31
Сайхны өмнө харц буруугүй гэдэг чинь эхнэрээ араар нь тавьдаг залуучуулын хэлэх дуртай үгийн гэсийшдэээ.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: lazulum 17:20 2007-05-31
күй ээ нээрээ яахаараа очиж очиж чамтай адилхан болж таардаг байнаа.

манай эндхийнхэн намайг лэээсбимуу хайшааийн гээдайдийшд. нийх аймаараа ккк. тэхдээ л гоо үзэсгэлэн гэдэг чинь эмэгтэй хүнд л байхад сайхны өмнө харц буруугүй шд тэ
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: yuki 17:15 2007-05-31
Лазу бас эмийм байж надшиг охид үүхнүүдийг харж явдаг юм бийвий. Би бол гоё охин мохин дагуулж харжийж шат матнаас нисэх энүүхэндшд.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: lazulum 17:04 2007-05-31
уг нь ч энд тэндхийн эмэгтэйчүүд асар сеекси болоод байгаа нь үнэн байх. эндхийн охид бол бүгд мини юбка, өндөр өсгийт өмсөөл гунхаад явжийдийшд. тэхдээ л нүд шүд унагах бүсгүй тааралдахгүй л байгаа. за тэгээд тиймүүдийнх нь ихэнхи нь лэйдибойз байдийм байлээ шд гэж хадуурах ч яахав. харин зуны улаанбаатарийн гудамж бол загварийн шоунуудаас дутахгүй доо, ийшээ ч харж шүлсээ гоожуулж, тийшээ ч харж харцаа унагаж яваад машаанд дайруулахаа дөхдийн. энэ зун очиж байгаад сайтар enjoy болноо кккк
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Miracle 16:34 2007-05-31
Оh 5000 bna u? oshdoriin ter zarlal deer ni 10000 getsen bsiin. Buruu baij l de. Haha ooriigoo bodson chin ineed hurchlee, haa holoos neeh chuhal yum yum shig hereg bolgoj ireel asuuj gene, ooroo showdah gej bgam shig lol.

Ohidiin talaar Tungaagiin sanaag oilgood bh shig bn. Gehdee gants mongol ch bish yer ni delhii niiteeree emegteichuud asar oorchlogdood bh shig sanagddiin. End amerikd ch gesen yalgaagui dee. Humuus odoonii uyiin osvor nasniihan, mon busguichuud ih zadgai, bagaasaa "sexy" boloh durtai boltson geel baidiin.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: misty 16:22 2007-05-31
Охидууд сайхан болсон нь ч үнэн шүү. Гэхдээ толгойгоо бас чимэглээсэй дээ. Царайны сайхнаар цай сүлээд ээднэ гэдэг үг байдаг даа. tongue

Сайхан төрсөн нь тэдний өөрсдийнх нь хүч биш шүү дээ. Цаашаа сайн явж, юм сураад сайхан амьдрах нь л тэдний жинхэнэ гоо үзэсгэлэн болно байх.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 15:49 2007-05-31
такс нь 5000 гэж байсан. мөн мөн тэр нөгөө скай-гийн хажууд байдаг чинь. том том машин унасан банди нар, нарийхан охидууд их байна лээ. Шоучид аа гэж. Эрвээхэйнүүд л юм даа. Цэцгэн дээр суугаад буугаад явдаг
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Miracle 15:04 2007-05-31
Hi,
naad chin nogoo Sky shopping center-n tend neegdsen shine club mon uu? messengereer tiim zar mar ireediisen shd, neegdej bgaa tax ni 10000 getsen. Yun ch aimaar uneteim de.. Bayan showchid olon bolsonii shinjee gej..
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: yuki 12:37 2007-05-31
Охидууд улам л гоё болоод байгаашүү нээрээ. Такчины жолооч бол чамайг хэлээд байсийм бишүү?

Тунгаа би чамайг өчдөр маш их хүлээсэн.
Хүлээсэн сэтгэл минь чамд минь хүрч
Лазугийн зүүдийг уншаарай даа.

хэхэхэ баларцийн, дуулаад байдаг болчиж, бас синдром байхдаа тэ.
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax