Like water For chocoLate


Шорлог + Хогийн сав

Бичсэн: 10:59 2007-06-04
Хөгширч байгаагаа умартан би гэдэг хүн ээжээс хүүхдийн баярын бэлэг нэхлээ. Уул нь ч надаас 7 насаар дүү нэг охин байгаа л даа. Хөөрхий гадаадад сурдаг тул бэлэг авч чадсангүй. Яг үнэнийг хэлхэд би гэж хүн болон миний хэдэн найзууд хүүхдийн баярыг үнэн шоовдор өнгөрөөв. Эх ч биш, хүүхэд ч  биш болхоор шаал миа. Гадуур гарч хэдэн найзуудтайгаа цугларалт хийж, паарк орж Шорлог идлээ.Жуковын музейн тэнд байдаг нэг шорлог хийдэг газрын хийсэн 3 мах + 2 өөхтэй шорлогыг  2000-р авч идэв. Гэхдээ дажгүй хийдийн байна лээ. Яг шүүсийг нь барьж энэ тэр шарсан байгаам чинь. Бусад 1000-н шорлогууд бол хулхи-ны яагаад гэвэл махыг эхлээд чаначаад дараа нь шоронд хатгаад гал дээр халаачаад зарч байгаа юм. Ноднин би зуслан дээр гарч байгаад нэг хамаатны ОХУ-д сурж байсан ахаараа шорлог яаж хийхийг уул нь заалгасан.Нэг ч удаа өөрөө хийгээгүй болхоор одоо мартчаад байна. Дараа сайн хэлүүлээд бичиж аваад хэлэмз.  Тэгээд тэр хавиар юм хум сонирхож байтал муу паарк маань юу гээч болцийм дээ. Түм түжигнэж бум бужигнасан л байна лээ. Асар том хогийн сав гээд нэрлэчлэвэл таарна.Хогийн савнуудыг хот тохижилтынхон тавихаар улсууд гэртээ гурил, ус хийнэ гээд шөнө дөлөөр хулгайлаад явчдаг гэсэн. Уул нь жилээс жилд л хэдэн хогийн сав авдаг л юм байна лээ. Тэгээд хогийн зориулалтын савгүй бид хогон дотроо өөрсдөө хог болоод амьдраад л байхаас.  За үндсэн сэдвүүд дууслаа. Өөрөө нэмэлт сэдэв бичиж хадуурья.Нарны хордлого маань гараад эхэлцэн. Манай орон өндөр газар байрладгаас нарны хор илүү тусдаг юм шиг байна. Хувцас хунар өмсцөн байхад л нарны хордлого гарцан байх юм.  Сэрүүлэг мэтийн шар сонингууд уншижээ суутал хэдэн хүүхний ярилцлага гарч. Дуучин Баясгалан, жүжигчин Эрдэнэцэцэг , мэргэн буудагч Мөнхбаяр, уртын дууч Хонгорзул гэх мэт. Би тэд нарыг уншаад Монгол хүүхнүүд ямар ухаантай юм бэ гэж гайхав. Бүгд л нэвт шувт ухаарал гэрэлтүүлсэн ярилцлага хийжээ. Мань мэт бас сонингийн ярилцлага өгвөл учиргүй ухаантан дүрийг гаргаж нирваан царайлах байх даа гэхээс хөх инээд хүрнэ. Энгийн л байх хэрэгтэй. Тэднүүс энгийн байцгаа. За за надад таалагдах гэж ярилцаагүй л байлгүй гэхдээ миа санагдсан бүгд нэгэн хэвийн ухаалаг уйтгарт яриа, гомдсон бол гомдсоноо хэлэхгүй баярласан нь баярласнаа хэлэхгүй. Тэнэг ярианууд байсан.
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: xvv 08:44 2007-06-05
нээрээ тэгж бодогдоод байгаамаа. Харин чат хийсэн чинь олигтой болсонгүйээ.. Тэгж байгаад аятайхан юм хийчмээр байгаа.. Тунгаамаа энэ чатыг цэвэрлэчихээрэй. Баахан дэмий юм бичиж бичлэг бузралсанд сорри шүү!
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Legacy 07:05 2007-06-05
ойлгосон бол онц охин байна. эхний бичлэг тийм хүнд туссан бол уучлаарай. уул нь би найз нөхдийнхөө хүрээнд энэ блогыг төдийгөөс өдий хүртэл хэрхэн тордож явсан түүх шахуу юм бичиж хэлэлцээд та нөхдийн сэтгэл зүрхний дэмжлэгээр сайхан боллоо гээд зөндөө сайхан сэтгэлээ нээлцсэн л дээ. тэгээд эргээд уруудуулчихгүй юмсан гэсэндээ хэлчихлээ.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Miracle 06:54 2007-06-05
Ингээд хэлсэн чинь эхнийхээсээ хамаагүй дээр байна.

Хэрүүл этэр хийх гэсэн юм надад огт алга. Блог гэх байсныг нь андуураад форум гэчиж би.
Чи бид хоёр бие биенийгээ ойлгосон гэж үзжийн. Энэ ярианаас нь бусад нь бас ойлгох биз. Тэхлээр дор бүрдээ дүгнэлт хийгээд энийг ингээд цэглэвэл ямрав?
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Legacy 06:43 2007-06-05
Энийг хэрүүл болгох гээд хэрэггүй. Энэ олон нийтийн форум бишээ. Блог юм. Энэ сайн муу гэж ялгах гэсэнгүй. Үнэхээр даацтай юм бичих гэсэн хүмүүс шагайж үзээд л за хэдэн тооны таньдаг бацаануудын маазардаг газар байна гээд л сонирхол нь буураад гараад явчих тохиолдол гарахыг үгүйсгэхгүй гэдгийг санууллаа. Хэдэн зуун сэтгэгдэл бичсэн ч болно. гол нь хүнд юм үлдээх сэтгэлд нь хүрэхүйц жаахан ахисан түвшний сэтгэгдэл бичвэл хэн хэнийгээ хүндлэх юм бишүү гэсэн санаа хэллээ. Блог бичиж байгаа хүмүүс чадах чинээгээрээ боломжийн хөөрхөн санаа дэвшүүлээд сэтгэл зүрхээ зориулж байгааг харж байнаа. Тэндээс улбаалаад сэдвийг хэт гажуудуулахгүй хэлэлцүүлэг явуулаад байж болно. Иймэрхүү чатууд асуулт самбарт хэдэн зуун мянгаараа байдаг. хүмүүс залхдаг юм.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Miracle 06:03 2007-06-05
Legacy aimar uurlasan.
heden sain blogchidoo urgeeh vii gej yag yu gesen ugiin? Hedhen ni sain busad ni bol hereggui ee gej baigaa yumuu? Heregguinuud ni l chatlaad baigaa yum baina l da. End humuus uulzay enee teree gej l yarijiin, ter "sain" blogchidiinh ni blog deer ni tegj yariagui bol gaigui yum bishuu? Esuul sain blog deer ni xvv bid hed chatalchihav u?
Chat dendej baina gedeg chin zov baij boloh yumaa. Tehdee olon niitiin forumd zindaarhah geed hereggui l bolvuu.
Shaardlaga tavih ni zov, tehdee zov zugeer zov tavi.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Legacy 02:02 2007-06-05
Та нарын наад учир утгагүй чат арай дэндэж байнаа. Тэрээ энээ 2-уулаа 3-уулаа уулзий учры, идий ууя, өлслөө цангалаа гэсэн юмнуудаа приват чатаар ярилцаж болдоггүй юмуу? Блогмн-ийг блогын дайтай аваад явбал сайн баймаар санагдах юм. хараад байхад нь хэн хэн нь часхийсэн боломжийн юм бичээд байх чадвартай мөртлөө сэтгэгдэлд юу ч хамаагүй бичихгүй бол гэсэн байдлаар хандаад байх шиг байхын. чатлахад хүртэл учир бий шүү дээ. Тэр Молор гэж хүн нүүр хуудас нэгэн хэвийн дэндүү уйтгартай байна гэж бас л нэг юм хэлээд байх шиг. Энэ янзаараа удахгүй асуулт шиг болоод гайгүй сайн блогчдоо үргээх вий дээ. За тэгээд шүүмжлэлийг ухамсартайгаар хүлээж авч утгатай урамтай хөгжилтэй блогдоtsгооё.

Зассан: Legacy хэзээ: 2007-Jun-4 03:55
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: xvv 01:12 2007-06-05
тийн мираклаа хамт идүүл идийл дээ. winking найз болгоцон шүү.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Miracle 00:58 2007-06-05
Хүүе таануус шорлогдох гэж байгаамуу?? Яасан гоё юм бэ
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: xvv 00:41 2007-06-05
хэхэ пришки минээ... нөгөө ярьсан юугаа яааяаа

нээрээ хэнтэй хаана хэдэн цагт шорлог иддийм билээ winking
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Legacy 23:16 2007-06-04
орчин бохир байхаар хүмүүс бохир байгаад байдаг нь хууль юм шиг байгаан. хүүе хаана хэний блог дээр би нэг сэтгүүлчийн бичсэн далий бичлэг харчихлаа. эргээд санадаггүй. таалагдахаар нь копидчихлоо гэцэн юм байсан. күй мөн хүний таалах үнэлэх хүртэл сэтгэлгээнийхээ хүрээгээр хэмжигдэх юм даа.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: хундага 21:25 2007-06-04
юкидаамсын нууц түлхүүрийг тайлж уншиж чадсангүй, өдөржингөө нухлаа.
манайхан хогоо хаядаггүй болоход дор хаяж ахиад 10 жил хэрэтгэй байх оо. би лав цүнхлээд л яваад байдаг. энд ч, УБ-дээ ч.
дээр нэг юман дээрээс харж байсиймаа, үлээгээд өгье гэхнээ тоосгүй шалан дээр хүн хог хаяхаасаа "эмээдэг" гэж.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: 300-н блог 19:51 2007-06-04
Улаанбаатар ч хогийн сав нь ч сав болцон л доо. одоо тэгээд ч засры гэж боддог юм уу боддогүй юм уу бүү мэд. би л хувьдаа хогоо хармаандаа хийгээл явчдгийн. ямар нэгэн баяр болохоор угаасаа л тэгчдгийн тээ. ерөөсөө л хогийн сав баисан ч гэцүүдээ. ихэнх хэсэгт тийм ухамсар толгойд нь суусан баидгиймуудаа мэдэхгүй
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: tungaamaa 15:19 2007-06-04
1.Миний нарны харшил. Цээж, гар буюу ил гарсан хэсгээр улаан тууралт гарчихдаг юм. Нарны хор ороод гараад эхэллээ гэж оношлос
он ухаантай анх гарч байхад нь одоо бараг 4 дэх жилээ гарч байна. Баахан эм тан хэрэглээд гайгү болоогүй болхоор одоо битүү хувцас өмсөж л өөрийгөө хамгаалж байгаа. Уул нь энээ тэрээ юм их хэрэглээд байдаггүй л юм. Яагаад гараад байдаг юм бүү мэд. Филиппинд халуун нартай байсан ч огт гараагүй болхоор нь би манай нар ойрхон тусдаг байх гэж бодоод байгаа юм. Харшлын тоснууд л ихэвчлэн торхдэг. Conbiderm гэх мэт.
2. Уулзалтаа харин гоё зб-дэх юмсаан хэхэхэ. цөмөөрөө нэг нэгнийгээ хараад бишүүрхээд унуул яах вэ. За санаа оноо юу байцгаана. Зун цаг ирж байна. Хөдөө гадаа салхи шороонд гарвал аятайхан боловч, олны саналыг хүндэтгэнэ гэж байгаа. Хотын ойролцоо ч зөндөө сайхан газрууд байдаг болсон байна лээ.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: Friska 14:30 2007-06-04
Хүү, чи нөгөө юугаа яа л даа...ярижийсан юмаа...өөрөөр хэлбэл хэдийд хэнтэй хэрхэн наад шорлогийг чинь идэх талаар сэдэв нээhappy
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Сэтгэгдэл

Оруулсан: xvv 13:34 2007-06-04
Хүүшээ шорлог хийх хүн олчлоошд... Идий л даа.
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax