![]() |
Like water For chocoLate |
![]() |
![]() | |||
Онгоцны үйлчлэгчийн синдромБичсэн: 11:20 2007-06-05
Би 2005 онд Японоос ирчихээд өндөр цалинтай ажилд орохын мөрөөсөл болж явлаа. Ядаж байхад Японд миний найз байсан эмээ онгоцны үйлчлэгч болбол их цалин авна шд гэж хэлсэн.Тэндхийн үйлчлэгчид сард 4-5 мянган доллар авдаг юм шиг байна лээ. Тэгээд МИАТ, АероМонголиа гээд тэнээгүй газаргүй явсаан. Тэр үед нь тэгээд юун ч айхтар таарсан юм бүх авиа компаниуд зарлал явуулаад ажилд шалгаруулж авч бйасан.МИАТ-д очсон чинь эхний анкетийн шалгаруулалтыг нь даваад 2 дахь эрүүл мэндийн үзлэг байлуу даа. Лааг хувцсаа тайлаад л орсон чинь эмч нь чи нүүрэн дээрээ сорвитой байна. Гарч бай гэж авсан. Хэхэ. 8-р ангийн хонхны баяр тэмдэглэж байсан чинь ангийн 2 хүүхэд зодолдоод хоорондоо шил шидэлцэж байхад нь би шилэнд нь оногдож нүдний хажуу талд тэрхүү сорвитой болсон түүхтэй. Тэгээд гандан буурахгүй өөрийн сорвиноос болж хасагдсанаа мэдэхгүй, МИАТ 5 сая-ыг авч байж ажилд оруулдаг гэсэн. Энэ тэр гэсэн цуу үг тараачихаад, гараад шидцэн.Тэгж байтал нэг одоо энэ Изинис гээд яваад байгаа шинээр нээгдэж байгаа авиа компани үйлчлэгч нар сургаж ажилд авна гээд зарлал хадсан байхаар нь анкет бөглөөд л өгсөн. Тэгээд нэг өдөр Мобикомын байран дээр дуудхаар нь давхиад очтол 40-өөд охидууд дуудчихсан сургалт явуулна гэж байна. Би чинь гэртээ ажилгүй сууж байсан баагий бөөн баяр дунд ороод суусан. Сургалт нь ямар ямар ч юм байлаа даа. Нүүр будалт, хумс засалт, нислэгийн аюулгүй байдал, хувь хүний хөгжлийн талаар лекцүүд, зөв алхах, утсаар ярих, хувцаслалт энэ тэр ч билүү 80 хэдэн юм байсан. Бид хэд чинь бүгд костюм өмсөөд үсээ гөлийлгөчөөд сургалтад суудаг байлаа. Сургалт нь одоо 1-р шалгаруулалт байсиймуу хаашаа юм. 2-р шалгаруулалт нь эрүүл мэндийн үзлэг байсан байх. Бүгдийг нь ок гэж зуруулж аваад очсон чинь 3 дахь шалгаруулалт нь ярилцлага гэнэ үү. Тэгээд ярилцлагад нь орсон чинь надаас ингэж асуудийн. Эр- Чи яагаад стевардес болхоор шийдсэн бэ? Би- Манай нэг найз эмээ чамд стевардес болуул зохино. Гээд Би бас өөртөө зхих юу болуу гэж бодоод ерөнхийдөө Тэнгэрт нисдэг болхоор гоё. /Дотроо/-Цалин нь арай гайгүй байх гэж бодсон гээд хэлчих үү яахуу. Эр- За гарч болно. Нэг иймэрхүү л юм ярьсан байх. Тэгээд хэд хоногийн дараа дугтуйд хийсэн хариу өгсөн юм. Өөрийнхийгөө аваад хартал -Уучлаарай. Та манай энэ удаагийн шалгаруулалтад тэнцсэнгүй амжилт хүсье гэж байх нь тэр. Би ч паникт орчихсон амьтан явж байсан. Сургалт, энэ тэрд өөрийгөө их л гайгү байна гэж тооцож явсан болхоор нервтэж хамт унасан нөхдүүдтэй уулзаж санаа оноогоо солилцсон. Тэндээс нэг дажгүй найз охинтой болсон. Хэсэг хугацааны дараа уг компаний менежер ч билүү нэг залуугийн хэлснээр миний харц их ширүүн болхоор үйлчлэгч хийхэд тохиромжгүй байсан гэнээ. Нүд маань том уур хүрсэн үедээ харвал харцаараа цохиод унагачих гээд байдаг болхоор түүний үгэнд их итгэлээ. Тэгээд нэг хэсэг синдром маань хөдлөлгүй гайхаш тасран гэртээ суулаа. Тэгж байтал манай нэг найз АероМонголиа үйлчлэгч авч байгаа гэнэ. Чи оч гэлээ. Тэхээр нь гандан бууралгүй яваад л очлоо. Хэдэн загвар өмсөгч охид ирчихсэн нэг хэн ч гэлээ нэг ах шалгаруулж байгаа юм байх. Тэгээд эхний шалгаруулалт нь болж, дараагийн шалгаруулалт нь нисэх дээр болж , 3- дахь эрүүл мэндийнх дээр нь гэнэт залхүү хүрээд хүний өмнө бөгтөлзхийн тулд юун ч их зүтгэв дээ гэж бодоод хаясан. Чи манайд орохгүй муу гээд утасдхаар нь орохгүйэ гэж хэлээд амрав. Удалгүй би нэг холбоо харилцааны компанид орсон. Тэндээ ч нэг их удаагүйэ. Дараа нь синдромтье. Мартсанаас Изинис компаний үйлчилгээ их дажгүй байгаа сурагтай байна. Мань мэт орсон бол хүмүүсийг нь харцаараа зодож гарах байсан байх даа. Хихи. Оруулсан:
naraa (зочин) 21:27 2012-01-16
bi bas husdeg ymar ymar hel sursan bh shaardlagatain bol , bas yu yu gej asuudiin bol , emchiin uzlegeer yaj shalgaj avdiin bol ter izinis gedeg ni ter talaar delgerengui bijij ogooj
Холбоос
bi ene ajliin talaar ih l zuil hailaa oligtoi yum oldkun ta tuslaach ![]() ![]() Сэтгэгдэл бичих! Оруулсан:
Зочин 23:13 2011-03-10
би онгоцний үйлчлэгч болохыг хүсдэг гэхдээ ийм өндөр шалгууртай гэж даанч бодсонгүй л дээ
Холбоос
![]() ![]() ![]() ![]() Сэтгэгдэл бичих! Оруулсан:
Жэйк (зочин) 16:13 2010-04-08
Энэ хүхэд их хичээсэн байнаа. Чам шиг ийм зүтгэлтэй хүн олон байвал их сайн байна даа хөөрхий. Ихэнх охидууд шал худлаа болсон энд тэндхийн бараар хэсээд л ер нь шал утаггүй амьдарч байна. Чи бол шал өөр өнцөгөөс харсан байна. Сайн байна гэж магтий гэхдээ магтлаа гэж бүү баяс мууллаа гэж бүү гунь гэж үг байлаг шүү. Санаж яваарай найзйй
Холбоос
Сэтгэгдэл бичих! oo laitaiОруулсан:
Saruul (зочин) 18:00 2008-02-21
уг нио би онготсний уйлчлэгч болохийг иж л хусдэг л дээ шалгаруулт ни ийм хэтсүү гэк сонсон чини бур айчихла гэхдээ тэд нар уг ни мэдлэг ондор бас царай хардаг л гээд бсан ш дээ худла юм блгуй дээ хоорхий
Холбоос
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Сэтгэгдэл бичих! СэтгэгдэлОруулсан:
xvv 16:03 2007-06-05
хөөх чи чинь тэгвэл Японд байсан, онгоцны үйлчлэгч энэ тэр гээд... бас дээр Францаар яриад байлуу? Дээр нь ийм зүтгэлтэй гэхээр үнэн аймар цохиж унагамаар том нүдтэй бүсгүй болж таарч байх шив...
Холбоос
Тэгээд энд чинь дандаа нисэх хоббитой хүмүүс цуглацым байшд.. сонин юм.. Зовлон нээрээ ямар спортоор хичээллэдэг юм? гоё юмаа. Нисгэгч, стюардес байна гэдэг нь уг нь аймар чадварлаг, эрүүл чийрэг, хүмүүсийн ажил байх даа.. дор хаяж л террорист халдлагаас сэргийлж каратэгаар хичээллэх биз? Сэтгэгдэл бичих! СэтгэгдэлОруулсан:
myra 14:53 2007-06-05
боломжийн л юм бээшдээ..изинис бол угнаасаа гадагшаа нислэг хийдиймүү..кореан эйр монголоос бас үйлчлэгч авч байсан..шалгуур бол бүр аймар биз
Холбоос
Сэтгэгдэл бичих! СэтгэгдэлОруулсан:
tungaamaa 14:45 2007-06-05
Миатых 1000 доллар орчим сар бүр авдаг, гар утас зардаг жижиг пэлгүүрүүдийн эзэд нь стевардесүүд байдаг гэж сонсож байсан.
Холбоос
АероМонголиа Дотоодын нислэгт 400-500 мянга авдаг гэсэн. Гадагшаа нэмэгдэлтэй байдаг байх. Изинис анх 150,000 өгөх байсан юм байна гэж сонсож байсан. Одоо нэмэгдсэн байлгүй дээ. Нисгэгч болбол асар кайфтай байхаа. Тэнгэрт өөрөө жолоодож явна гэхээр гэхдээ над мэт шиг машин ч барих дургуй хүн бол дификалт гэж бодож байна. Сэтгэгдэл бичих! СэтгэгдэлОруулсан:
300-н блог 14:19 2007-06-05
Монголын нисэхийн цалин дажгүй гэж боддог. Гэхдээ Монголдоо л доо
Холбоос
Би өөрийнхөө хийсэн онгоцоор нисэж бгаад үхсэн ч яахав гэж боддгийн. Энэ спортоор хичээллээд бараг 7 жил болжийндоо гэж Сэтгэгдэл бичих! СэтгэгдэлОруулсан:
Legacy 14:11 2007-06-05
нислэг болгондоо томилолтын мөнгө гэж овоо юм авдын. 300$ ч билүү. зарим week 2 нислэгтэй таарвал овоо бурзайдаг юм шиг байлээ. наашаа цаашаа янз бүрийн жижиг бизнэс хийгээд хөөрхөн мөнгөжөөд байх боломжтой. гэхдээ шалгаруулалт нэртэй бөөн татаас орчдог гэсэншд.
Холбоос
Сэтгэгдэл бичих! СэтгэгдэлОруулсан:
myra 14:03 2007-06-05
чи тэгүүл их явсан байнашүү..тэр шалгарруулалтууд хэдэн сарын өмнө байхаа тэ..нэг хэсэг бүх сонингоор тийм зарууд тавигдаад би хүртэл орчмоор ч санагдаад..хэхэ..тэр үеэр бас дөнгөж ирцэн яавал ч яахаар байсан л даа..гэхдээ би намхан доод өндөрт нь дөнгөж хүрж байсын..үзээд алдсан ч хасагдах байсын байна л даа..хихи..гэхдээ монголын компаниуд цалин хэр өгдийн бол..
Холбоос
Сэтгэгдэл бичих! СэтгэгдэлОруулсан:
yuki 13:36 2007-06-05
хэхэхэ, их тэмцжээ. Болсноос ялгаагүй гэж чамайг магтан дуулий.
Холбоос
Харин би онгоцны нисгэгч болно гэж мөрөөдөж байвшд. Ядаж үйлчлэгч гээчээ гээд л хүнүүс уур хүргээд, би үгүй эээ би нисгэгч болно гээд. 10 төгсдөг жил Киевийн нисэхийн сургууль монголоос эмэгтэй оюутан авахгүй жил гэж таараад, би чинь нэг жил гэрийн дээдэд явна гэж ижий аавыгаа айлгаад, конкурс мурсэд бэлдсэн ч юмгүй л манарч явлаашд. Сэтгэгдэл бичих! СэтгэгдэлОруулсан:
tungaamaa 12:56 2007-06-05
Би гэхдээ айхтар зүтгэсэн байгаа биз дээ. Үнэндээ аливаа эрсдлийг тооцоогүй биш л дээ. Тэр жил миний амьдралын бараг уналтын жил байсан гэхэд болох байх, онгоцны үйлчлэгч болоод онгоц нь дэлбэрээд уначихвал амархан үхнэ гэж хүртэл бодож байсан.Болсон бол онгоц яагаад унахгүй байнаа гэж бодох байсан юм уу хаашаа юм хэхэ. Одоо харин тийм гутранги бодолгүй болсон болхоор онгоцны үйлчлэгч болоогүй дээ баяртай л байдаг юм.
Холбоос
Сэтгэгдэл бичих! <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |
Сэтгэгдэл бичих!